Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын удирдлагад дарга, хэлтэс нэгжид Тамгын газар, Бодлогын хэрэгжилтийн газар, Хөгжил нийгмийн оролцооны газар, Хяналт шинжилгээ-үнэлгээний газар гэсэн дөрвөн газартай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв, Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төв гэсэн гурван харьяа төвтэй. Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвд Протез, ортопедын үйлдвэр, Сэргээн засах төв эмнэлэг болон Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургууль багтдаг.