Төслийн шалгаруулах нэр:  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн сайн жишгийг олон нийтэд сурталчлах чиглэлээр контент бэлтгэх

Зорилго: Харааны бэрхшээлтэй болон оюуны бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг  хэвлэл мэдээллээр дамжуулан нийгэм олон нийтэд чиглэсэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр эерэг хандлага төлөвшүүлэх, нөлөөллийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх

Үр дүн: Төсөл хэрэгжсэнээр иргэд, олон нийтэд, ажил олгогч эзэд, шийдвэр гаргагчдад хүргэх нийгмийн хандлагыг өөрчлөх нөлөөллийн томоохон сурталчилгаа болох дараах контентууд бэлтгэгдэнэ. 

  1. Харааны болон Оюуны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал, нөөц боломжийг хөндсөн контент
  2. Амжилттай хөдөлмөр эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тухай хүртээмжийг хангасан шинэлэг контент
  3. Хөдөлмөрийн тухай хуулийн 111-р заалтын хэрэгжилтийг хангахтай холбоотой контент
  4. Харааны бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн талаарх контент

Төсөлд оролцогчдод тавигдах шаардлага:

  1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр 5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх
  2. Хөгжлийн Бэрхшээлтэй хүний эрх, оролцоог хангах чиглэлээр нөлөөллийн  үйл ажиллагаа тогтмол явуулдаг байх    
  3. Нийт ажиллагсдынхаа  50% -д  Хөгжлийн Бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж,  нэгээс доошгүй жилийн хугацаанд Нийгмийн Даатгалын Шимтгэл  төлсөн байх
  4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил хөдөлмөр эрхлэлтийг дэмжих   судалгаатай байх 
  5. Хөгжлийн Бэрхшээлтэй иргэдийн  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр  төр засгаас зохион байгуулж буй үйл ажиллагаанд  идэвхитэй оролцдог  байх 
  6. 2019 оны санхүүгийн тайланг Аудитаар баталгаажуулсан байх

Бүрдүүлэх материал

  1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хандсан албан хүсэлт
  2. Төрийн бус  байгууллагын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, мөн хуулбарыг 2020 оны эхний 3 сарын хугацаанд нотариатаар баталгаажуулсан хувь
  3. Контент бэлтгэхэд шаардагдах техник, тоног төхөөрөмжийн жагсаалт 

 

Төслийг 2020 оны 05 дугээр сарын 08-ны өдрийн 10.30 цагаас өмнө төслийг  ирүүлэх ба 2020 оны 05 дугээр сарын 08-ны өдрийн 11 цагт Монгол улс, Сүхбаатар  дүүрэг, 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2-р давхар 220 тоот өрөөнд төслийг сонгон шалгаруулна.

 

Тодруулга мэдээллийг дор дурдсан хаягаар хандан авч болно.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

Улаанбаатар хот, Сүхбаатар  дүүрэг, 7-р хороо, Эрхүүгийн гудамж

2-р давхар, 220 тоот өрөө Мэргэжилтэн Д.Энхтүвшин

 www.gadpwd.gov.mn

Утас: 77073016, 99931551