1. "Тулгуур эрхтний бэрхшээлтэй" тэмдгийг хаанаас авах вэ?
Олгох байгууллага: Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах төв /Төрийн бус байгууллага/
Олгох өдөр, цаг: даваа, лхагва гарагт 11:00-15:00 цаг
Хаяг: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын байр /3 давхар, 309 тоот/
Утас: 96642396, 99023731
2. Байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн дугаарын хязгаарлалтгүй зорчих зөвшөөрөл хэрхэн авах вэ?
1. Сургууль, цэцэрлэгийн тодорхойлолт
2. Байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэний тодорхойлолтын хуулбар
3. Эцэг, эхийн /аль нэгнийх нь/ жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарууд
4. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт бүрдүүлж авчирж өгнө. Хэрвээ сунгуулах бол бичиг баримт бүрдүүлэхгүй сунгалтаа ирээд хийлгэнэ. Харин машины дугаар солигдсон бол сунгуулахдаа шинээр бүртгэлд оруулах машиныхаа гэрчилгээг канондаж авчирна. Холбогдох утас-77073000
Дэд цэс