Өргөдөл, гомдол гаргагч нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчих, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалахыг хориглоно. Таны өргөдөл, гомдол Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байна.
Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, хариу өгөх
1. Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.
2. Саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө.
Өргөдөл, гомдолд тавигдах шаардлага
1. Өргөдөл, гомдол гаргагчийн овог, нэр, оршин суугаа газрын хаяг, буцах цахим шуудангийн хаяг, утасны дугаар, огноо зэргийг тодорхой бичнэ.
2. Өргөдөл, гомдолд дурдсан асуудал болон бусад хавсаргасан баримт бичиг үнэн зөв байна.
Өргөдөл, гомдлыг хянан үзэхгүй байх, буцаах
1. Өргөдөл, гомдол нь тодорхой нэр хаяггүй
2. Бага насны хүмүүс буюу шүүхийн шийдвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй бол
3. Өргөдөл, гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа
4. Төрийн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй
Манай байгууллагад санал хүсэлт, өргөдөл гомдол, талархал байвал ЭНД ДАРЖ ИЛГЭЭНЭ ҮҮ.
Овог нэр | Албан тушаал | Ажлын утас | |
1 | Ж.Баярмаа | Архив, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтэн | 77032222 |
Дэд цэс
Өргөдөл гаргах
Өргөдөл шалгах
Өргөдөл, гомдол гаргах зааварчилгаа
Өргөдөл, гомдлын мэдээ тайлан