ЭРХЭМ ТА БҮХНИЙ ЭНЭ ӨДРИЙН ТҮМЭН АМГАЛАНГ АЙЛТГАН МЭНДЧИЛЬЕ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь Монгол улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцох, ая тухтай амьдрах, хөгжих боломжийг нэмэгдүүлэх, тэдэнд ээлтэй нийгмийн орчин бүрдүүлэх чиглэлээр хууль тогтоомж, бодлого шийдвэрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй билээ.Бид төрийн үйлчилгээг хуулийн дагуу, иргэдэд  ээлтэй, хариуцлагатай, мэргэжлийн өндөр түвшинд хүргэхийг зорин ажиллаж байна.Манай цахим хуудаснаа зочлон холбогдох хууль, баримт бичиг, цаг үеийн мэдээ мэдээлэлтэй  танилцан санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэн бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

 

Цаашдаа бид иргэдийнхээ дуу хоолойг сонсож, тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, боловсролыг тэгш хүртээж, дэд бүтцийн хүртээмжийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, сайн туршлага, үлгэр дуурайллыг алдаршуулан түгээх, нийгмийг сайн сайхан, эерэг хандлагад уриалах олон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд та бүхний оролцоо, дэмжлэг, зөвлөгөө нэн чухал билээ.

 

ХҮРТЭЭМЖТЭЙ, ЭЭЛТЭЙ НИЙГМИЙГ ХАМТДАА БҮТЭЭЦГЭЭЕ.

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА М.МАРГАД-ЭРДЭНЭ