Нийгмийн халамжийн үйлчилгээг авахад бүрдүүлэх материалууд:
Доорх мэдээллийн дагуу материалаа бүрдүүлсэн бол хороо дүүргийн хэлтэстээ хандана уу

  

 Нийгмийн халамжийн үйлчилгээг авахад бүрдүүлэх      

материалууд

 

Нийгмийн халамжийн үйлчилгээ

 

Нийгмийн халамж” гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэлнэ.

 

Үзүүлж буй үйлчилгээний жагсаалт:

 

Нийгмийн халамжийн үйл ажиллагаа нь дараах төрөлтэй байна.

 

· Нийгмийн халамжийн тэтгэвэр

· Нийгмийн халамжийн тэтгэмж;

 

Нэг.Нийгмийн халамжийн тэтгэвэр

 

· 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй /сар бүр тэтгэвэр авна/

 

Бүрдүүлэх баримт бичиг:

· Өргөдөл

· Хорооны засаг даргын тодорхойлолт

· Иргэний үнэмлэх хүүулбарын хамт

· 2 хувь цээж зураг

·Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай нийгмийн даатгалын байцаагчийн тодорхойлолт

 

Хоёр.16 насанд хүрсэн одой иргэн /сар бүр үйлчилгээ авна/

· Өргөдөл

· Хорооны засаг даргын тодорхойлолт

· Иргэний үнэмлэх хүүулбарын хамт

· 2 хувь цээж зураг

·Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай нийгмийн даатгалын байцаагчийн тодорхойлолт

·Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр

 

Гурав. Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн / сар бүр үйлчилгээ авна /

·Өргөдөл

·Хорооны засаг даргын тодорхойлолт

·Иргэний үнэмлэх хүүулбарын хамт

·2 хувь цээж зураг

·Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай нийгмийн даатгалын байцаагчийн тодорхойлолт

·Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр

 

Дөрөв.Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд /сар бүр үйлчилгээ авна/

 

Дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

· Өргөдөл

· Хорооны Засаг даргын тодорхойлолт;

· 2 хувь зураг;

· Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт;

·Тэжээгчийн нас барсны гэрчилгээ, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх, 18 хүртэлх насны хүүхдийн төрсний гэрчилгээ  тэдгээрийн хуулбар

 

Тав. 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг. /сар бүр үйлчилгээ авна /

Дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

· өргөдөл (маягтын дагуу);

· хорооны Засаг даргын тодорхойлолт;

· 2 хувь зураг;

· 18 хүртэлх насны хүүхдийн төрсний гэрчилгээ, эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийн иргэний үнэмлэх, тэдгээрийн хуулбар.

 

Зургаа. Нийгмийн халамжийн тэтгэмж;

·Асаргааны тэтгэмж;

·Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмж;

·Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж;

· Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмж.

 

Долоо. Асаргааны тэтгэмжийг дараах иргэнд олгоно:

 

· Бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа иргэн.

Дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

 

· өргөдөл (маягтын дагуу);

· хорооны Засаг даргын тодорхойлолт;

· 2 хувь зураг;

· иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

· бүтэн өнчин хүүхэд асран халамжлах бол хүүхдийн эцэг, эхийн нас барсны гэрчилгээ, хүүхдийг үрчлэн авсан эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоогдсон тухай сум, дүүргийн Засаг даргын захирамж, тэдгээрийн хуулбар;

 

 Гэр бүлийн тухай хуулийн 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие махбодын хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг Гэр бүлийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэн

 

Дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

· өргөдөл (маягтын дагуу);

· хорооны Засаг даргын тодорхойлолт;

· 2 хувь зураг;

· иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

·иргэний асрах хүүхдийн эцэг, эх нь иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон, эрх зүйн чадамжаа хязгаарлуулсан, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, хорих газар ял эдэлж байгаа бол шүүхийн шийдвэр;

·иргэний асрах хүүхдийн эцэг, эх нь удаан хугацаагаар (3 сараас дээш) эмнэлэгт эмчлүүлж байгаа бол эмнэлгийн ерөнхий эмчийн тодорхойлолт;

·иргэний асрах хүүхдийн эцэг, эх хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхэд бол энэ тухай хорооны Засаг даргын тодорхойлолт;

·иргэний асрах хүүхдэд хүчирхийллийн улмаас хамгаалалт шаардлагатай болсон бол энэ тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт.

 

Ес.Тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэн / улиралд 1 удаа тэтгэмж авна /

 

Дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

· өргөдөл (маягтын дагуу);

· хорооны Засаг даргын тодорхойлолт;

·  2 хувь зураг;

·  иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

· асруулагчийн иргэний үнэмлэх (16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ), хуулбарын хамт;

· одой болон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр;

 /асруулагч хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол дээрх тодорхойлолт/

 

Арав. Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа иргэн /

 1 удаа тэтгэмж авна/

 

Дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

· өргөдөл (маягтын дагуу);

· хорооны Засаг даргын тодорхойлолт;

·  2 хувь зураг;

·  иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

·  асруулагчийн иргэний үнэмлэх (16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ), хуулбарын хамт;

· одой болон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоосон тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр;

 /асруулагч хөгжлийн бэрхшээлтэй иргэн бол дээрх тодорхойлолт/

·байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолтыг  суманд сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч, аймгийн төвийн сум дүүрэгт аймаг дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс, төрөлхийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй иргэний тодорхойлолтыг аймагт нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс нийслэлд сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв тус тус баталсан маягтын дагуу гаргана.

 

Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж

Гэнэтийн аюул, осол, урьдчилан төсөөлөх боломжгүй бусад шалтгаанаар гэр оронгүй, гэр орон нь цаашид амьдрах боломжгүй болсон болон амьжиргааны эх үүсвэрээ алдсан өрх / нэг удаа /

 

Дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

·өргөдөл (маягтын дагуу);

·хорооны Засаг даргын тодорхойлолт;

·2 хувь зураг;

· иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

· өрхийн гишүүдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ хуулбарын хамт;

·гэнэтийн аюул, ослын улмаас гэр оронгүй болсныг тодорхойлсон мэргэжил (онцгой байдлын асуудал хариуцсан хэлтэс)-ийн байгууллагын дүгнэлт;

· харьяа эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа;

 

18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэнд олгох тэтгэмж  / нэг удаа /

Дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

· өргөдөл (маягтын дагуу);

· хорооны Засаг даргын тодорхойлолт;

·  2 хувь зураг;

·  иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

· төрсний гэрчилгээ , хуулбарын хамт

· эцэг, эхийн нас барсны гэрчилгээ, хэрэв хаяж, үрэгдүүлсэн бол иргэний бүртгэл, мэдээллийн байгууллагын архивын лавлагаа, эцэг, эх байх эрхийг нь хассан бол энэ тухай шүүхийн шийдвэр;

      

  Хорих ангиас суллагдсан өөрийн гэр оронгүй иргэнд олгох тэтгэмж  / нэг удаа /

Дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

· өргөдөл (маягтын дагуу);

· хорооны Засаг даргын тодорхойлолт;

· 2 хувь зураг;

· иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

· харьяа эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас орон сууц, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа;

· ял шийтгэл эдэлж байгаад суллагдсан тухай холбогдох байгууллагын тодорхойлолт.

 

Энэ хуулийн 19.2.4-т зааснаас бусад хоёр ба түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэн;

· өргөдөл

· хорооны Засаг даргын тодорхойлолт;

· 2 хувь зураг;

· иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

· хүүхдийн төрсөний гэрчилгээ

· 2 болон түүнээс дээш ихэр хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа тухай эмнэлгийн тодорхойлолт

 

“Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, эсхүл “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонтой эх мөнгөн тусламж давхардуулахгүйгээр.

Дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

· өргөдөл

· одонгийн үнэмлэх хуулбарын хамт

· иргэний үнэмлэх хуулбарын хамт

 

Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэмж 13.5.6. байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд Засгийн газраас тогтоосон тухайн үеийн нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээний тусламжийг

 

Дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

· өргөдөл

· хорооны Засаг даргын тодорхойлолт;

· 2 хувь зураг;

· хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт эсхүл 16 насанд хүрсэн иргэний үнэмлэх, хуулбарын хамт

· Байнгын асаргаа шаардлагатай тухай эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт

 

Байнгын асаргаа шаардлагатай 16 ба түүнээс дээш насны иргэнд олгох тэтгэмж

Дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

· өргөдөл

· хорооны Засаг даргын тодорхойлолт;

· 2 хувь зураг;

· иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

· байнгын асаргаа шаардлагатай тухай эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт

 

Гурав ба түүнээс дээш тооны 14 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/-д олгох тэтгэмж

Дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

· өргөдөл

· хорооны Засаг даргын тодорхойлолт;

·  2 хувь зураг;

·  иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

· 14 хүртэлх насны хүүхдийн төрсний гэрчилгээ  тэдгээрийн хуулбар