Эрхэм зорилго

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын эрхэм зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжил, хамгааллын талаарх Засгийн газрын бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангах, бие даан хөгжих чадварыг эзэмшүүлэх замаар амьдралын чанарыг нь дээшлүүлэхэд оршино.

Зорилт

-   Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх олон улсын гэрээ, конвенц, хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, дүрэм, журмын хэрэгжилтийг хангаж ядуурлыг бууруулах, ажлын байрыг бий болгох, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээний цар хүрээ, үр нөлөөг дээшлүүлэхэд чиглэсэн оновчтой бодлого, хөтөлбөр боловсруулж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх, зохицуулах;

Орон нутаг, салбар хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх, хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээний стандартын хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, чадавхижуулах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлага, эрэлт хэрэгцээнд нийцсэн чадамжид суурилсан сургалтыг чанартай зохион байгуулахад мэргэжил арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, удирдлагаар хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, боловсрол олгох, тогтвортой ажлын байрыг бий болгох, ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ядуурлын түвшинг бууруулахад ажил олгогч эзэдтэй хамтран ажиллах

Протез, ортопед, туслах хэрэгслийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүнд чанартай, хүртээмжтэй, олон улсын жишиг стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх, үйлдвэрлэхэд нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах, техник технологийг сайжруулах, залгамж халаа, боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, хэрэглэгчдэд протез, ортопедийн хэрэгслийн зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх;

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд олон улсын чанар, стандартад нийцсэн сэргээн засалтын цогц тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, хурдан шуурхай хүргэхэд нотолгоонд суурилсан анагаах ухааны ололтыг хэрэгжүүлэн, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулах, сэргээн засах эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, дотоод, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, бодлогын хэрэгжилтийн явц, салбар байгууллагуудын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, гүйцэтгэл, үр ашиг, үр нөлөөг нэмэгдүүлэх;

Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, үйл ажиллагааны явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэх, дотоодын хяналт шалгалт, аудитыг журмын дагуу зохион байгуулах, шаардлагатай судалгаа, мэдээллээр хангах;

 Тэргүүлэх чиглэл

  • ·         Монгол улсын хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцын харилцан хамаарлын ойлголтыг дагаж мөрдүүлэхийн тулд хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар баримталж буй бодлогыг салбарын бодлого, хөтөлбөрүүдтэй уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг хангах, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх;

    ·         Хөгжлийн бэрхшээлтэй холбоотой хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай санал боловсруулж холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлэх, мөн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой дүрэм, журам, стандартыг боловсруулж батлуулах;

    ·         Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зохих байр суурь бий болгох, тэгш эрхийг хангах, оролцоог дэмжих үүднээс олон нийтийн болон хувийн хэвшлийн байгууллага, түүний дотор хууль эрх зүйн этгээд, төрийн албан хаагчдад ялгаварлан гадуурхалт болон тэдний өвөрмөц хэрэгцээний талаар шаардлагатай сургалт, нөлөөллийн ажлыг үе шаттай зохион байгуулах;

    ·         Сэргээн засалтын цогц үйлчилгээг үндэсний хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тэгш хүртээмжтэй, ил тод, нээлттэй хүргэх, зохион байгуулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, оролцоог хангаж бие даан амьдрах чадварыг дээшлүүлэх;

    ·         Эрдэм судлал, уран бүтээл, улс төр, нийгмийн идэвхээр дамжуулан соёлын бүх хүрээ, түүхийн үе шатуудад хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголтыг тодруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралаас олсон туршлага, мэдлэг, чадварыг дэмжих, нийгмийн өөрчлөлтөд тэднийг хамгаалах, хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болохыг нотлох, эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын чиглэлийг тус шинжлэх ухаанд хандуулах;

    ·         Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, квотын системийн хэрэгжилтийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх замаар хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх;

    ·         Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхэд тулгуурласан загварыг ашиглан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн нас, хүйс, бэрхшээлийн хэлбэр, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй ажилладаг байгууллага, боловсон хүчний статистик, тоо мэдээлэл судалгааг гаргах, боловсруулах замаар хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдээллийн нэгдсэн санг бий болгох,

    Олон улсын гэрээ, конвенц болон үндэсний хууль тогтоомжийн зарчимд бүрэн нийцсэн,  үр дүнг хангасан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүийн эрх оролцоог дэмжсэн төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэхэд гадаад дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах