Төслийн шалгаруулах нэр:  Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байран дээр нь дадлагажуулах, ажлын байрны тохируулга хийх,Ажлын байрны судалгаа шинжилгээ хийх  “Ажлын дадлагажуулагч ” бэлтгэх

Огноо: 2020.04.27

Тендерийн шалгаруулалтын дугаар: ХБХХЕГ  20200427

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь эрх бүхий төсөлд оролцогчдыг Харааны сонсголын, оюуны бэрхшээлтэй /дауны/ хүнийг ажлын байран дээр нь дадлагажуулах, ажил олгогч байгууллагуудад зуучлах, ажлын байрны тохируулга хийх ажлын байран дээр сургах тухай битүүмжлэл бүхий төсөл ирүүлэхийг урьж байна.

Багц-1: Харааны бэрхшээлтэй иргэдийг “ажлын байранд дадлагажуулах” сургалтыг  зохион байгуулахад тавигдах шаардлага:

  1. Харааны бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр 5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх
  2.  Мэргэжлийн сургалт,  хөдөлмөрийн дадал, ур чадвар олгох багшлах хүний нөөцийн боломжтой байх
  3. Харааны бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй сургалтын стандарт нөхцлийг хангасан ,  анги танхим орчинтой байх
  4. Гүйцэтгэх ажил түүний тоо хэмжээнд заасан ажил үйлчилгээг үзүүлэх хүний нөөцийн, ажлын байр талбай, тоног төхөөрөмж, тусгай хэрэгслийн болон хөрөнгө санхүүгийн чадавхи материалаг баазтай байх
  5. Харааны бэрхшээлтэй иргэдийн ажил хөдөлмөр эрхлэлтийг дэмжих   судалгаатай байх  
  6. Байгууллага нь Сүүлийн 3 жилд ижил төстэй хөтөлбөрийг гэрээлэн  хийж гүйцэтгэсэн туршлагатай байх

Багц-2: Оюуны  бэрхшээлтэй иргэдийг “ажлын байранд дадлагажуулах” сургалтыг  зохион байгуулахад тавигдах шаардлага:

  1. Оюуны бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх
  2. Ахуйн, мэргэжлийн, хөдөлмөрийн дадал, ур чадвар олгох багшлах хүний нөөцийн боломж
  3. Насанд хүрэгчдийн заах арга зүй эзэмшсэн, үндсэн багштай байх
  4. Гүйцэтгэх ажил түүний тоо хэмжээнд заасан ажил үйлчилгээг үзүүлэх хүний нөөцийн, ажлын байр талбай, тоног төхөөрөмж, тусгай хэрэгсэлтэй байх
  5. “Ажлын байранд дадлагжуулах” сургалтыг зохион байгуулж байсан, болон ажлын байранд нь зуучилж байсан туршлагатай байх
  6. Байгууллага нь Сүүлийн 3 жилд ижил төстэй хөтөлбөрийг гэрээлэн  хийж гүйцэтгэсэн туршлагатай байх

Багц-3: Сонсголын бэрхшээлтэй иргэдийг “ажлын байранд дадлагажуулах” сургалтыг  зохион байгуулахад тавигдах шаардлага:

  1. Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээтэй байх /Хүчинтэй хугацаатай /
  2. Сонсголын бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр 5-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх
  3. Мэргэжлийн сургалт, хөдөлмөрийн дадал, ур чадвар олгох багшлах хүний нөөцийн боломж, болон мэргэшсэн дохионы хэлмэрчтэй байх
  4. Сонсголын бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй сургалтын стандарт, нөхцлийг хангасан , анги танхим орчинтой байх
  5. Гүйцэтгэх ажил түүний тоо хэмжээнд заасан ажил үйлчилгээг үзүүлэх хүний нөөцийн, ажлын байр талбай, тоног төхөөрөмж, тусгай хэрэгслийн болон хөрөнгө санхүүгийн чадавхитай байх,
  6. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх  судалгаа хийсэн байх

Бүрдүүлэх материал

  1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хандсан албан хүсэлт
  2. Төрийн бус  байгууллагын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, мөн хуулбарыг 2020 оны эхний 3 сарын хугацаанд нотариатаар баталгаажуулсан хувь
  3. Ажлын дадлагажуулагч бэлтгэхажлын байран дээрх  сургалт зохион байгуулах тухай ерөнхий төлөвлөгөө хөтөлбөр
  4. Багшийн анкет, тухайн сургалтын чиглэлээр мэргэжлийн үнэмлэх, диплом, сургагч багшийн эрхийн гэрчилгээний хуулбар /боловсролын бичиг баримтыг 2020 оны эхний 3 сарын хугацаанд нотариатаар баталгаажуулсан байх/                                                             

 Төсөл нь түүний нээсэн өдрөөс хойш 5  / тав/ хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Төслийг 2020 оны 05 дүгээр сарын 01-ны өдрийн 10.30 цагаас өмнө төслийг  ирүүлэх ба 2020 оны 05 дүгээр сарын 01-ны өдрийн 11 цагт Монгол улс, Сүхбаатар  дүүрэг, 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамжХөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрийн 1-р давхар 122 тоот өрөөнд төслийг нээнэ.

Тодруулга мэдээллийг дор дурдсан хаягаар хандан авч болно.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

Улаанбаатар хот, Сүхбаатар  дүүрэг, 7-р хороо, Эрхүүгийн гудамж

1-р давхар, 122 тоот өрөө Мэргэжилтэн М.Мэндээ Г.Алтанзул

 www.gadpwd.gov.mn

Утас: 77073000, 92040505