Төслийн шалгаруулах нэр:  Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажлын байранд дадлагажуулагчийг бэлтгэх, ажлын байранд дадлагажуулах

Тендерийн шалгаруулалтын дугаар: ХБХХЕГ  20200506

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь эрх бүхий төсөлд оролцогчдыг оюуны бэрхшээлтэй /дауны/ хүнийг ажлын байран дээр нь дадлагажуулах, ажил олгогч байгууллагуудад зуучлах, ажлын байрны тохируулга хийх ажлын байран дээр сургах тухай битүүмжлэл бүхий төсөл ирүүлэхийг урьж байна.

Багц-1: Оюуны  бэрхшээлтэй /Дауны/ иргэдийг “ажлын байранд дадлагажуулах” сургалтыг  зохион байгуулахад тавигдах шаардлага:

  1. Дауны бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, тэдний хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр 1-ээс доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх
  2. Дауны бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрийн дадал, ур чадвар олгох багшлах хүний нөөцийн боломж
  3. Гүйцэтгэх ажил түүний тоо хэмжээнд заасан ажил үйлчилгээг үзүүлэх, ажлын байр талбай, тоног төхөөрөмж, тусгай хэрэгсэлтэй байх
  4. “Ажлын байранд дадлагажуулах” сургалтыг зохион байгуулж байсан, болон ажлын байранд нь зуучилж байсан 1-ээс дээш жилийн туршлагатай байх
  5. Даунтай иргэдийн ажил хөдөлмөр эрхлэлтийг дэмжих   судалгаатай байх 

Бүрдүүлэх материал

  1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хандсан албан хүсэлт
  2. Төрийн бус  байгууллагын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, мөн хуулбарыг 2020 оны эхний 3 сарын хугацаанд нотариатаар баталгаажуулсан хувь
  3. Ажлын дадлагажуулагч бэлтгэх, ажлын байран дээрх  сургалт зохион байгуулах тухай ерөнхий төлөвлөгөө хөтөлбөр
  4. Багшийн анкет, тухайн сургалтын чиглэлээр мэргэжлийн үнэмлэх, диплом, сургагч багшийн эрхийн гэрчилгээний хуулбар /боловсролын бичиг баримтыг 2020 оны эхний 3 сарын хугацаанд нотариатаар баталгаажуулсан байх/                                                              

 Төсөл нь түүний нээсэн өдрөөс хойш 5  / тав/ хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Төслийг 2020 оны 05 дүгээр сарын 13-ны өдрийн 10.30 цагаас өмнө төслийг  Монгол улс, Сүхбаатар  дүүрэг, 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 1-р давхар 122 тоот өрөөнд ирүүлнэ..

Тодруулга мэдээллийг дор дурдсан хаягаар хандан авч болно.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

Улаанбаатар хот, Сүхбаатар  дүүрэг, 7-р хороо, Эрхүүгийн гудамж

1-р давхар, 122 тоот өрөө Мэргэжилтэн М.Мэндээ Г.Алтанзул

 www.gadpwd.gov.mn

Утас: 77073000, 92040505