Огноо:  2022.03.04

Төсөл сонгон шалгаруулалтын нэр: “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлог хэрэгцээнд нь нийцсэн тусгайлсан ажлын байр бий болгох зорилгоор боловсруулсан  санхүүгийн дэмжлэг олгох сонгон шалгаруулалт

Төсөл сонгон шалгаруулалтын  дугаар: ХБХХЕГ/20220304/

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг зохион байгуулах хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлог хэрэгцээнд нь нийцсэн тусгайлсан ажлын байр бий болгох сонгон шалгаруулалтад аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудыг төслийн баримт бичиг ирүүлэхийг урьж  байна.

 

Хөгжлийн  бэрхшээлтэй иргэний онцлог хэрэгцээнд нь нийцсэн тусгайлсан ажлын байр бий болгох төслүүд нь дор дурдсан тэргүүлэх чиглэлүүдтэй байна. Үүнд:

 

  1. Үйлчилгээний салбарт /Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тогтвортой ажиллуулах үсчин, гоо сайхан,  бариа засал, цайны газар, кофе шоп, оёдол, гутал засвар, гар урлал гэх мэт/
  2. Хөнгөн үйлдвэрлэлийн салбарт /Хүнс, нарийн боов, бууз баншны үйлдвэрлэл, мужаан, модон эдлэлийн үйлдвэрлэл, сийлбэр, эсгий, эсгий эдлэл, цаасан болон даавуун уут, дугтуй гэх мэт/
  3. Хөдөө аж ахуйн салбарт /Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг жимс, хүнсний ногоо тариалах, боловсруулах чиглэлийн үйлдвэрлэлд ажиллуулах, мах, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах чиглэлийн үйлдвэрлэл болон фермерийн аж ахуй эрхлэлт гэх мэт/
  4. Мэдээллийн технологи, цахим үйлчилгээ, бүх төрлийн хэвлэлийн үйлчилгээ, дуу бичлэгийн студи гэх мэт.
  5. Бусад гэх мэт

 

Сүүлийн 24 сарын хугацаанд төсөл хөтөлбөрт хамрагдсан төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн төсөл сонгон шалгаруулалтад ирүүлсэн баримт бичгийг хүлээн авахгүй.

 

Төслийн баримт бичгийн иж бүрдлийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50.000 /тавин мянга/ төгрөгөөр худалдаж авна. Төслийн баримт бичиг худалдаж авснаар төсөл сонгон шалгаруулалтад оролцох эрх үүснэ.

 

Төслийн баталгааны хувь хэмжээ нь 1 /нэг хувь/ байна. Төслийн баримт бичгийг хүлээж авах хүчинтэй хугацаанд ирүүлнэ.

 

Төслийн баримт бичгийг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 10.00 цагаас өмнө ирүүлэх бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11.00 цагт нээнэ. Нээлтэд оролцох хүсэлтэй төсөл  ирүүлсэн оролцогчдыг байлцуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 3 давхрын хурлын зааланд нээнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг дор дурдсан хаягаар авна уу.

 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Бодлогын хэрэгжилтийн газар 302 тоот, Холбоо барих утас: 77073000