ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР

ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

Нэг. Зорилго

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөр эрхлэх, хувиараа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн онцлог хэрэгцээнд нь нийцсэн тусгайлсан ажлын байр бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангахад ажил олгогчийг дэмжихэд хөтөлбөрийн зорилго нь оршино.

Хоёр. Хамрах хүрээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт дараах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хамрагдана:

Иргэн:

  1. 1. Эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын хүчин төгөлдөр шийдвэртэй, “Бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүн;
  2. 2. Хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүн.

Аж ахуйн нэгж, байгууллага:

  1. 3. Хөгжлийн бэрхшээлтэй  иргэнийг ажлын байраар хангаж буй ажил олгогч;
  2. 4. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангаж байгаа төрийн бус байгууллага.

Гурав. Хэрэгжүүлэх зарчим, удирдлага зохион байгуулалт

  1. 1. Хөтөлбөрийн арга хэмжээг хэрэгжүүлэгч байгууллага холбогдох арга хэмжээнд хамрагдахаар хандсан иргэнд хөдөлмөр эрхлэх ур чадварын үнэлгээ (профайлинг) хийж, тэдгээрийн онцлог хэрэгцээг тодорхойлсны үндсэн дээр хөтөлбөрт хамруулна.
  2. 2. Ажил, мэргэжил, ажлын байрны талаарх мэдээ, мэдээллийг хүргэх, ажил, мэргэжлээ сонгох болон хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, арга хэмжээнд хамрагдах нөхцөлийн талаар зөвлөгөө өгөх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллээр хангах болон ажилд зуучлах үйлчилгээг иргэнд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу үзүүлнэ.
  3. 3. Хөтөлбөрийг удирдлага, арга зүйгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нэгдсэн зохицуулалтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, зохион байгуулалтаар холбогдох байгууллагууд хангаж ажиллана.
  4. 4. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдамж болон холбогдох үйл ажиллагааны зардлын жишиг хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд батална. Удирдамжид арга хэмжээний нарийвчилсан зохион байгуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагналт, хамрагдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах шалгуур үзүүлэлт, үр дүнг тодорхойлж, оролцогч талуудын эрх, үүрэг, хариуцлага болон бусад шаардлагатай зохицуулалтыг тусгасан байна.
  5. 5. Хөтөлбөрийн холбогдох арга хэмжээний тайлангийн маягт болон арга хэмжээ тус бүрийг хэрэгжүүлэхэд шаардагдах гэрээнүүдийн жишиг загварыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга батална. Тайлангийн маягтад хөтөлбөрт дурдсан арга хэмжээ тус бүрд хамрагдсан иргэний мэдээлэл, үр дүн, зарцуулсан хөрөнгийн хэмжээг нарийвчилсан байдлаар тусгах бөгөөд маягтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын саналыг үндэслэж батална.
  6. 6. Энэ хөтөлбөрт тусгасан санхүүгийн дэмжлэгийг Засгийн газрын 2021 оны 340 дүгээр тогтоолоор баталсан "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам"-ын хүрээнд хэрэгжүүлж, зохион байгуулна.

Дөрөв. Хэрэгжүүлэх арга хэмжээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөр эрхлэх, хувиараа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн онцлог хэрэгцээнд нь нийцсэн тусгайлсан ажлын байр бий болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангахад ажил олгогчийг дэмжих хүрээнд дараах арга хэмжээг зохион байгуулна.

  1. 1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрийн зах зээл дээр ажиллуулах  дэмжлэгтэй хөдөлмөр эрхлэлтийн цогц арга хэмжээ.

Ажлын байрны дадлагажуулагчийн арга, аргачлалыг ашиглан хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрийн зах зээл дээр ажиллуулах дэмжлэгтэй хөдөлмөр эрхлэлтийн дараах цогц арга хэмжээг зохион байгуулна.

4.1.1 Ажилд тохиромжтой байдлын үнэлгээ:

4.1.1.1 Ажлын байрны дадлагажуулагч хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон ажлын байрны аль алиных нь хэрэгцээг үнэлэх;

4.1.1.2 Үнэлгээний суурь үйл ажиллагаа хийх;

4.1.1.3 Дадлагажуулагч сонгосон ажлын байран дээр очиж ажиллан мэдээлэл цуглуулах;

4.1.1.4 Ажил үүргийн шинжилгээ хийх;

4.1.1.5 Ажлын даалгаврын шинжилгээ хийх;

4.1.1.6 Ажлын байрны дадлагажуулагч нь дадлага-сургалтын үр дүнд үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажил үүрэг, орчны талаар ажил олгогчтой эцсийн хэлэлцээр, тохируулга хийх;

4.1.1.7 Ажлын байран дээрх дэмжлэгийн төлөвлөгөөг боловсруулах.

4.1.2. Ажлын байран дээрх дэмжлэг: 

4.1.2.1. Сэтгэлзүйн дэмжлэг;

4.1.2.2. Сайн дурын болон төлөвлөгөөт дэмжлэг;

4.1.2.3. Ажлын байрны тохируулга хийх;

4.1.2.4. Бие даан ажиллах дэмжлэг үзүүлэх.

4.1.3. Гарах үйл явц, эргэх холбоо:

4.1.3.1. Гарах үйл явц нь тохиромжтой ажлын байр олох, ажлын байранд тохируулга хийх үеэс эхэлдэг;

4.1.3.2. Эргэх холбоог бий болгох;

4.1.3.3. Эрт илрүүлэг үнэлгээ хийх системийг бий болгох.

4.1.4. Ажлын байрны дадлагажуулагчийн тавигдах шаардлага, ажиллах аргачлал, цогц арга хэмжээний зөвшөөрөгдөх зардлын ангилал, түүний жишиг үнэ, дадлагажуулагчийн нэг цагийн ажлын хөлсний үнэлгээ зэргийг тусад нь удирдамж, журмаар зохицуулж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батлан мөрдөж ажиллана.

4.1.5. Цогц арга хэмжээний зардлын хэмжээ нэг ажлын байранд 10.0 сая хүртэл төгрөг байх бөгөөд уг арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөтөч, дохионы хэлний орчуулагч болон хувийн туслахын үйлчилгээг энэ зардалд багтаан хэрэгжүүлнэ.

4.1.6. Цогц арга хэмжээг журмаар зохицуулагдсан, тавигдах шаардлагыг хангасан аж ахуй нэгж, төрийн бус байгууллагууд хамрагдана.

4.2. Санхүүгийн дэмжлэг олгох

Ажлын байр шинээр бий болгох, хадгалахад чиглэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төсөл, санал, санаачилгыг дэмжих зорилгоор дараах барьцаагүй, хүүгүй санхүүгийн дэмжлэгийг олгож, аж ахуй эрхлэлтийн сургалтад хамруулна.

4.2.1.Иргэнд санхүүгийн дэмжлэг олгох:

4.2.1.1 Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ, өрхийн аж ахуй, хувиараа хөдөлмөр эрхэлж, ажлын байр бий болгох зорилготой хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний боловсруулсан төслийг шалгаруулж, барьцаагүй, хүүгүй, 50 хувийг нь эргэн төлөх нөхцөлтэй, 5.0-10.0 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 36 хүртэл сарын хугацаатай олгоно. Хэрэв иргэн санхүүгийн дэмжлэгийг 5.0 сая төгрөгөөс бага хэмжээгээр авах бол хүсэлтээ бичгээр гаргана;

4.2.1.2 Сонгон шалгаруулалтаас 3-аас доошгүй долоо хоногийн өмнө тухайн нутаг дэвсгэрийн иргэд, олон нийтэд энэ тухай зар мэдээлэл, сурталчилгаа хийнэ;

4.2.1.3 Аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага жил бүрийн эхний болон гуравдугаар улиралд төсөл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ба санхүүгийн дэмжлэгт хамрагдах хүсэлт гаргасан иргэдийг бүртгэн төслүүдийг хүлээн авч сонгон шалгаруулна;

4.2.1.4 Төслийг аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулах ба сонгон шалгаруулалтын үе шат бүрийг ил тод, нээлттэй иргэд, оролцогчдын оролцоог хангасан байдлаар зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд төслийн санал ирүүлсэн иргэн өөрийн төслийг ажлын хэсэг болон ажлын хэсгийн үйл ажиллагааг хянаж байгаа иргэдийн төлөөлөлд танилцуулж болно;

4.2.1.5. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг заавал оруулна;

4.2.1.6 Санхүүгийн дэмжлэг авахаар шалгарсан иргэнтэй тухайн аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага гэрээ байгуулж, эргэн төлөлтийг хариуцан ажиллана.

4.2.2. Төрийн бус байгууллагад санхүүгийн дэмжлэг олгох:

4.2.2.1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах чиглэлээр байнгын үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын боловсруулсан хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгэмшүүлэх зорилготой, төрийн бус байгууллагынхаа үндсэн үйл ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт нь нийцсэн тусгайлсан ажлын байр бий болгож, тогтвортой ажиллуулах тухай төслийг сонгон шалгаруулж, барьцаагүй, хүүгүй, 20.0 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 50 хувийн эргэн төлөх нөхцөлтэйгөөр 36 хүртэл сарын хугацаатайгаар  олгоно;

4.2.2.2.Сонгон шалгаруулалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар зохион байгуулна;

4.2.2.3.Сонгон шалгаруулалтаас 3-аас доошгүй долоо хоногийн өмнө нийтэд мэдээлж, энэ тухай зар сурталчилгаа хийнэ;

4.2.2.4.Арга хэмжээг жил бүрийн эхний улиралд зохион байгуулах бөгөөд төслийн сонгон шалгаруулалтын дүн, шийдвэрийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлж, сонгон шалгаруулалттай холбоотой гарсан маргааныг хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ;

4.2.2.5. Сонгон шалгаруулалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулах ба сонгон шалгаруулалтын үе шат бүрийг ил тод, нээлттэй иргэд, оролцогчдын оролцоог хангасан байдлаар зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд төслийн санал ирүүлсэн байгууллага өөрийн төслийг ажлын хэсэг болон ажлын хэсгийн үйл ажиллагааг хянаж байгаа иргэдийн төлөөлөлд танилцуулж болно;

4.2.2.6. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг заавал оруулна.

4.2.3. Аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг олгох:

4.2.3.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийн болон нийт ажиллагчдын 50-иас доошгүй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилладаг аж ахуйн нэгжийн бизнесээ өргөжүүлэх, шинээр тохируулгатай ажлын байр бий болгох тухай, мөн бусад аж ахуйн нэгжийн шинээр тохируулгатай ажлын байр бий болгож хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тогтвортой ажиллуулах тухай боловсруулсан төслийг шалгаруулж, барьцаагүй, хүүгүй, 30.0-50.0 хүртэл сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 100 хувь эргэн төлөх нөхцөлтэйгөөр 36-48 сарын хугацаатай олгоно;

4.2.3.2. Сонгон шалгаруулалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар зохион байгуулна;

4.2.3.3. Сонгон шалгаруулалтаас 3-аас доошгүй долоо хоногийн өмнө нийтэд мэдээлж, энэ тухай зар сурталчилгаа хийнэ;

4.2.3.4. Арга хэмжээг жил бүрийн эхний улиралд зохион байгуулах бөгөөд төслийн сонгон шалгаруулалтын дүн, шийдвэрийг олон нийтэд нээлттэй, ил тод мэдээлж, сонгон шалгаруулалттай холбоотой гарсан маргааныг хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ;

4.2.3.5. Сонгон шалгаруулалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулах ба сонгон шалгаруулалтын үе шат бүрийг ил тод, нээлттэй иргэд, оролцогчдын оролцоог хангасан байдлаар зохион байгуулна. Шаардлагатай тохиолдолд төслийн санал ирүүлсэн аж ахуйн нэгж өөрийн төслийг ажлын хэсэг болон ажлын хэсгийн үйл ажиллагааг хянаж байгаа иргэдийн төлөөлөлд танилцуулж болно;

4.2.3.6. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллийг заавал оруулна.

4.2.4 Аж ахуй эрхлэлтийн сургалт зохион байгуулах:

4.2.4.1 Энэ хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд шалгарч, хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шаардлагатай тохиолдолд аж ахуй эрхлэлтийн сургалтыг зохион байгуулж болно;

4.2.4.2 Аж ахуй эрхлэлтийн сургалтыг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулж хийхэд гарах нэмэлт зардлын жишиг хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд тогтооно;   

4.2.4.3 Энэ хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд шалгарч, хамрагдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад шаардлагатай тохиолдолд борлуулалтын дэмжлэгийг үзүүлнэ.

4.3 Борлуулалтын болон ажлын байрны түрээсийн төлбөрийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах

            Аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар бичил бизнес эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийт ажилчдын 50-иас доошгүй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын хүсэлтэд үндэслэн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг борлуулахад дэмжлэг үзүүлэх болон ажлын байрны түрээсийн төлбөрт дэмжлэг үзүүлнэ.

4.3.1 Ажлын байрны түрээсийн төлбөрийн хөнгөлөлтөд үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ажлын байр түрээслэн 6 сараас дээш хугацаагаар тасралтгүй үйл ажиллагаа эрхэлсэн хувиараа хөдөлмөр эрхлэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэн, мөн нийт ажилчдын 50-иас доогүй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, бизнес инкубатор төвийн бойжигчид тухайн жилийн 6 хүртэл сарын хугацаанд түрээсийн төлбөрийн дэмжлэгийг олгоно.

4.3.2 Холбогдох баримт бичиг, түрээсийн гэрээг үндэслэн нөхцөл байдлыг газар дээр нь үнэлгээ хийж, тодорхойлсны үндсэн дээр ажлын байрны түрээсийн төлбөрийн хөнгөлөлтийг улиралд нэг удаа нөхөн олгоно. Түрээсийн төлбөрийг нөхөн олгохдоо тухайн төлбөрийг төлсөн баримтыг үндэслэнэ.

4.3.3 Ажлын байрны түрээсийн төлбөрийн дэмжлэг авсан иргэн, аж ахуйн нэгж, Төрийн бус байгууллага тухайн иргэдийн ажлын байрыг хадгалах үүрэг хүлээх бөгөөд энэ тухайг холбогдох гэрээнд тусгаж, зохион байгуулагч талтай байгуулна.

4.3.4 Хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулахад дэмжлэг үзүүлэх үзэсгэлэн, яармагийг аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар зохион байгуулна. Мөн гадаадад зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэн худалдаанд оролцоход нь дэмжлэг үзүүлнэ.

4.3.5 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг хөдөлмөрийн хуулийн 144.3 дахь заалтыг хэрэгжүүлэх журмын дагуу борлуулах ажлыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага зохион байгуулж ажиллана.

4.4 Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажлын байр бий болгосон ажил олгогчид дэмжлэг үзүүлэх

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажлын байр бий болгосон ажил олгогчид дараах урамшуулал, дэмжлэгийг олгоно.

4.4.1 Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авч, 12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан ажил олгогчид байнгын ажлын байраар хангасан хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний урамшууллыг нэг удаа олгоно.

4.4.2 25 болон түүнээс дээш тооны ажилтантай ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тогтоосон хувиас давсан хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авч,12 сараас доошгүй хугацаагаар ажлын байраар хангасан бол хуулиар тогтоосон хувиас давсан байнгын ажлын байраар хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүний тоогоор урамшууллыг тус бүр нэг удаа олгоно.

4.4.3 Энэ журмын 4.4.1-т заасан урамшууллыг хөгжлийн бэрхшээлтэй хүнийг байнгын ажлын байраар хангаж 12 сараас доошгүй хугацаагаар цалин олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын төрийн бус байгууллагад нэг удаа олгоно.

4.5 Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг богино хугацаанд мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх хөдөлмөр эрхлэлтийн сургалтыг танхимийн болон үйлдвэрлэл дээрх хэлбэрээр дараах байдлаар зохион байгуулна.

4.5.1 Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн сургалтыг мэргэжлийн ур чадвар, чадамжийг 1-10 сарын хугацаанд багтаан эрх бүхий мэргэшсэн боломжит тохируулгатай сургалтын орчин бүрдсэн мэргэжлийн байгууллага, иргэнтэй гэрээлэн гүйцэтгүүлэх бөгөөд уг сургалт нь модуль хэлбэртэй тусгайлсан сургалтын хөтөлбөрт суурилсан байна.

4.5.2 Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан хөдөлмөр эрхлэлтийн сургалтыг мэргэжлийн чадамж эзэмшүүлэх, үйлдвэрлэл дээрх ажлын байрны зэрэг тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт тохирсон төрөл хэлбэрийг сонгон зохион байгуулна. Энэ арга хэмжээний хүрээнд хөтөч дохионы хэлмэрчийг бэлтгэх хараагүй хүмүүсийн орон зайн чиг баримжаа олгох сургалт болон хөгжлийн бэрхшээлийн бусад төрөл хэлбэрийн онцлогт тохирсон нэмэлт сургалтыг хийж болно.

4.5.3 Хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлогт нийцүүлэн мэргэжлийн ур чадварын тусгайлсан сургалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн сургалт зохион байгуулах дадлага, туршлага бүхий сургалтын байгууллагаар гэрээний үндсэн дээр зохион байгуулна.

4.5.4 Хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд “Мэргэжлийн сургалтаар чадамж, мэргэжил эзэмшсэн төгсөгч, иргэдийн мэргэшлийн түвшнийг үнэлэх, баталгаажуулах журам”-ын дагуу ур чадварын шалгалтыг Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын оролцоог ханган зохион байгуулж, Чадамжийн гэрчилгээ олгох ба иргэн өөрөө хүсвэл мэргэжлийн зэрэг олгох шалгалтад хамрагдаж болно.

4.5.5 Мэргэжлийн сургалт зохион байгуулах байгууллагын сургалтын хөтөлбөр, сургалт зохион байгуулах танхим хэрэглэгдэхүүнийг Хөгжлийг бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар хянаж хөдөлмөр эрхлэлтийн сургалтын мэргэшсэн байгууллагуудын жагсаалтыг гаргана. 

Бусад үйл ажиллагаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихтэй холбоотой бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд дараах чиглэлээр холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллана.

4.6.1 Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийн байдал, Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтэд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх;

4.6.2 Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой судалгаа хийж, эрх зүйн орчин, дүрэм журмыг сайжруулах тухай санал боловсруулах;

4.6.3 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээн дэлгэрүүлэх сурталчилгаа, нөлөөллийн ажил хийх;

4.6.4 Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой мэдээллийн санг боловсронгуй болгох;

4.6.5 Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 18.1.3 дахь заалтын дагуу мэргэжлээрээ ажиллахад шаардагдах ажлын багаж, тоног төхөөрөмж, материал болон бусад шаардлагатай хэрэгслийг худалдан авахад нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нэг удаа санхүүгийн дэмжлэг үзүүлэх;

4.6.6 Хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт нийцсэн тусгайлсан ажлын байрыг шинээр бий болгож турших;

4.6.7 Хөдөлмөр эрхлэх боломжтой хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хувийн туслахын үйлчилгээ үзүүлэх арга хэмжээ, хувийн туслах бэлтгэх сургалт зохион байгуулах;

4.6.8 Хөдөлмөрийн нөхөн сэргээх үйлчилгээг шинээр нэвтрүүлэхтэй холбоотой судалгаа хийх, журам, дүрэм боловсруулж, турших нэвтрүүлэх;

4.6.9 Бусад хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэхтэй холбоотой үйл ажиллагаа.

Тав. Шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүн

Хөтөлбөрийн үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг дараах байдлаар гаргахаас гадна хөтөлбөрийн арга хэмжээг хэрэгжүүлэгч байгууллага нь бүх шалгуур үзүүлэлтийг нас, хүйс, хөгжлийн бэрхшээлийн хэлбэр тус бүрээр нарийвчлан гаргаж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд сар бүр тайлагнана.

  1. 1. Хөтөлбөрийн үр дүнгийн шалгуур үзүүлэлт

Түвшин

Үзүүлэлт

Баталгаажуулах эх сурвалж

Суурь түвшин

(2021)

Хүрэх түвшин

(2022)

Хүрэх түвшин

(2023)

Гарцын шалгуур үзүүлэлт (output)

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрийн зах зээл дээр ажиллуулах дэмжлэгтэй хөдөлмөр эрхлэлтийн цогц арга хэмжээнд хамрагдсан хүний тоо арга хэмжээ тус бүрээр, зарцуулсан хөрөнгийн хэмжээ

ХБХХЕГ-ын сарын, жилийн тайлан

271 иргэн

70   иргэн

80   иргэн

Санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд хамрагдсан хүн, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, зарцуулсан хөрөнгө, эргэн төлөлтийн хэмжээ арга хэмжээ тус бүрээр

696 иргэн

625 иргэн

650 иргэн

Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжид үзүүлэх санхүүгийн дэмжлэгт хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагын тоо, зарцуулсан хөрөнгө, эргэн төлөлтийн хэмжээ арга хэмжээ тус бүрээр

65

75

80

Аж ахуй эрхлэлтийн сургалтад хамрагдсан хүн, аж ахуйн нэгжийн тоо, зарцуулсан хөрөнгийн хэмжээ

1334 иргэн

1800 иргэн

1900 иргэн

Борлуулалтын дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд хамрагдсан хүн, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, зарцуулсан хөрөнгийн хэмжээ

 

35   иргэн

 

 

Ажлын байрны түрээсийн төлбөрийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд хамрагдсан хүн, аж ахуйн нэгж, байгууллагын тоо, зарцуулсан хөрөнгийн хэмжээ

-

300 иргэн

320 иргэн

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажлын байр бий болгосон ажил олгогчид дэмжлэг үзүүлэх арга хэмжээнд хамрагдсан хүн, ажил олгогчийн тоо, зарцуулсан хөрөнгийн хэмжээ

49 ажил олгогч

100 ажил олгогч

100 ажил олгогч

Хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамрагдсан хүний тоо, сургалтын төрөл, мэргэжлээр

555 иргэн

400 иргэн

420 иргэн

 

Бусад үйл ажиллагааны тайлан, арга хэмжээ тус бүрээр

 

 

 

 

Үр дүнгийн шалгуур үзүүлэлт (outcome)

Хөтөлбөрт хамрагдсанаар тогтмол ажлын байртай болсон, НДШ 6 сараас дээш хугацаагаар төлсөн  хүний тоо

Мөшгөх судалгааны тайлан (хөтөлбөр хэрэгжиж дууссанаас хойш 1 жилийн дотор)

 

Хөтөлбөрт хамрагдах үеийн нөхцөл байдлын мэдээлэл

Суурь  мэдээлэл дээр үндэслэн нэмэгдсэн ажлын байрны тоо

Удирдамж 77517-h-t-lb-r.pdf

 

--- оо О оо ---