ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
Төслийн шалгаруулах нэр: Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн хэрэгжилтэд туршилтын судалгаа үнэлгээ хийх
Тендерийн шалгаруулалтын дугаар: ХБХХЕГ 20200602
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь эрх бүхий төсөлд оролцогчдыг тухай битүүмжлэл бүхий төсөл ирүүлэхийг урьж байна.
Тавигдах шаардлага:
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр 5 аас доошгүй байгууллага нэгдэж саналаа ирүүлэх
- Нэгдэж санал ирүүлэх байгууллагууд 5-аас доошгүй жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх
- Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн хэрэгжилтийн талаар судалгаа шинжилгээ хийж байсан туршлагатай байх
- Нэгдэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон талын төлөөллийн оролцоог хангасан байх /хараа, сонсгол, тулах эрхтэн гэх мэт/
- Нэгдэлд хамрагдсан байгууллагын нэгээс доошгүй нь үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байх
Бүрдүүлэх материал
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хандсан албан хүсэлт
- Нэгдсэн байгууллагуудын улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулж ирүүлэх
- Судалгааны багт ажиллах гишүүдийн ур чадварын анкетийг гишүүн тус бүрээр ирүүлэх
- Нэгдэлд нэгдсэн байгууллагуудын танилцуулга ирүүлэх
Төсөл нь нээсэн өдрөөс хойш 5 / тав/ хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Төслийг 2020 оны 06 дүгээр сарын 12-ны өдрийн 10.30 цагаас өмнө төслийг Монгол улс, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 1-р давхар 122 тоот өрөөнд ирүүлнэ үү.
Тодруулга мэдээллийг дор дурдсан хаягаар хандан авч болно
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Эрхүүгийн гудамж
1-р давхар, 122 тоот өрөө Мэргэжилтэн М.Чулуун-Эрдэнэ, Г.Алтанзул
www.gadpwd.gov.mn Утас: 77073000, 95111223, 92052323
Дэд цэс
ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГАА (ХӨТӨЛБӨР)”-НЫ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА