ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

 

Төслийн шалгаруулах нэр: Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн хэрэгжилтэд туршилтын судалгаа үнэлгээ хийх

Тендерийн шалгаруулалтын дугаар: ХБХХЕГ  20200602

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь эрх бүхий төсөлд оролцогчдыг  тухай битүүмжлэл бүхий төсөл ирүүлэхийг урьж байна.

 

Тавигдах шаардлага:

 

  1. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр 5 аас доошгүй байгууллага нэгдэж саналаа ирүүлэх
  2. Нэгдэж санал ирүүлэх байгууллагууд 5-аас доошгүй жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх
  3. Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн хэрэгжилтийн талаар судалгаа шинжилгээ хийж байсан туршлагатай байх
  4. Нэгдэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон талын төлөөллийн оролцоог хангасан байх /хараа, сонсгол, тулах эрхтэн гэх мэт/
  5. Нэгдэлд хамрагдсан байгууллагын нэгээс доошгүй нь үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байх

 

Бүрдүүлэх материал

 

  1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хандсан албан хүсэлт
  2. Нэгдсэн байгууллагуудын улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулж ирүүлэх
  3. Судалгааны багт ажиллах гишүүдийн ур чадварын анкетийг гишүүн тус бүрээр ирүүлэх
  4. Нэгдэлд нэгдсэн байгууллагуудын танилцуулга ирүүлэх

 

Төсөл нь нээсэн өдрөөс хойш 5  / тав/ хоногийн хугацаанд хүчинтэй байна.

Төслийг 2020 оны 06 дүгээр сарын 12-ны өдрийн 10.30 цагаас өмнө төслийг  Монгол улс, Сүхбаатар  дүүрэг, 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 1-р давхар 122 тоот өрөөнд ирүүлнэ үү.

 

Тодруулга мэдээллийг дор дурдсан хаягаар хандан авч болно

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

Улаанбаатар хот, Сүхбаатар  дүүрэг, 7-р хороо, Эрхүүгийн гудамж

1-р давхар, 122 тоот өрөө Мэргэжилтэн М.Чулуун-Эрдэнэ, Г.Алтанзул

 www.gadpwd.gov.mn Утас: 77073000, 95111223, 92052323