“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ НЬ” НИЙТЛЭЛ, НЭВТРҮҮЛГИЙН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН УДИРДАМЖ

2021 оны 02 дугаар сарын 09                                                                                                  Улаанбаатар хот                                                               

НЭГ. ҮНДЭСЛЭЛ

Монгол улс НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах конвенцид 2009 онд нэгдэн орж, 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулиа баталсан билээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний бие даан амьдрах, нийгмийн оролцоог хангах, эрх мэдэлжүүлэх, ОУ-ын чиг хандлагыг төлөвшүүлэхээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нь” нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эрх мэдэлжүүлж, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, дэд бүтэц, зорчигч тээвэр, худалдаа үйлчилгээ гэх мэт салбар бүрт тэдний оролцоог хангахад учирч байгаа бэрхшээл, эрх зүйн зөрчлийн асуудлыг хөндөж, салбар хоорондын уялдааг хангах,  олон нийтийн хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг эерэгээр өөрчлөх, хүртээмжтэй орчин, тохируулгат ажлын байрыг бий болгоход нөлөөлж, олон нийтийг уриалах зорилгоор нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зохион байгуулах гэж байна.  

Тус уралдааныг зохион байгуулсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг нийгэмд нээлттэй ил тодоор харуулах замаар олон нийтийн хандлагыг эерэгээр өөрчилж, шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх чухал ач холбогдолтой байх болно.  

 

ХОЁР. ЗОРИЛГО

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд идэвхитэй оролцоход тэдний эрхийг хангахтай холбоотой тулгамдаж буй асуудлуудыг хөндөн хэлэлцэх, мэдээлэл солилцох, тэднийг нийгмийн харилцаанд тэгш хамруулахад салбар бүрийн оролцоог хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн оюуны болон биеийн чадвар, бүтээмж, онцлог хэрэгцээ, тэдний өмнө тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлэх гарцыг хөндөн олон нийтэд сурталчлан таниулахад оршино.

ГУРАВ. ЗОРИЛТ

3.1. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өмнө тулгамдаж байгаа бэрхшээлийг хөндөн гаргах;

3.2. Хөгжлийн бэрхшээлийн талаарх цэгцтэй ойлголтыг олон нийтэд түгээж, эерэг хандлагыг хэвшүүлэх;

3.3. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх;

3.4. Хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсролын чанарын асуудлыг сайжруулах;

3.5. Хөгжлийн бэрхшээлтэй хүнд тохируулгатай ажлын байрыг бий болгох;

3.6. Нийгмийн харилцаанд оролцогч хуулийн этгээдүүдийн /Хувь хүн, ААНБ-ын/ нийгмийн хариуцлагыг олон нийтэд сурталчлан таниулах;

3.7. ХБИ-ийн чадамж, онцлог хэрэгцээг нийтэд таниулах;

3.8. ХБ-тэй иргэдийн хөдөлмөрийн чадамж, хөдөлмөр эрхлэлтийг сурталчлах;

 

ДӨРӨВ. ХУГАЦАА

Бүртгэл: 2021 оны 02-р сарын 10-ны өдрөөс 02 сарын 23-ны өдрийг дуустал https://gadpwd.wufoo.com/forms/nn-onnn/  хаягаар бүртгэнэ.

Бүтээлийг хүлээж авах хугацаа:  2021 оны 02-р сарын 24  өдрөөс 03 дугаар сарын 24-г хүртэлх хугацаанд бүтээлийг competition@gadpwd.gov.mn цахим хаягаар болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт дараах хаягаар хүлээн авна.

ТАВ. ХАМРАХ ХҮРЭЭ

  • Телевизийн болон студийн уран бүтээлчид;  
  • Сонин, сэтгүүл, цахим сайтын уран бүтээлчид;
  • Хэвлэл, мэдээллийн салбарын уран бүтээлчид;
  • Сайн дурынхан, сонирхогчид
  • Бусад  

ЗУРГАА. ТАВИГДАХ ШААРДЛАГА

6.1. Телевизийн нэвтрүүлэг:

  • Нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа 15-20 минут;
  • Тухайн бүтээлд ХБХХЕГ-ын албан ёсны логог байршуулсан байх;  /лого татах/
  • Телевизийн стандартад нийцсэн байх;
  • Хуулийн тодорхой заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг хөндөхдөө бодит баримтад тулгуурласан байх;
  • Бүтээлийг илгээхдээ competition@gadpwd.gov.mn цахим шуудангаар болон DVD хуулж, ХБХХЕГ-ын байранд холбогдох мэргэжилтэнд хүлээлгэн өгөх;
  • Хувь хүний эрх, албан байгууллагын нэр төрд халдаагүй байх;  

6.2. Нийтлэл:

  • Уралдаанд зориулсан нийтлэлд ХБХХЕГ-ын албан ёсны логог байршуулсан байх;
  • Хуулийн тодорхой заалтыг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг хөндөхдөө бодит баримтад тулгуурласан байх;
  • Бүтээлийг илгээхдээ competition@gadpwd.gov.mn цахим шуудангаар болон хэвлэмэл баримтыг ХБХХЕГ-ын байранд холбогдох мэргэжилтэнд хүлээлгэн өгөх;
  • Уралдаанд ирүүлэх нийтлэл сонины нүүрний 1/4-ээс багагүй байх;
  • Хувь хүний эрх, албан байгууллагын нэр төрд халдаагүй байх; 

ДОЛОО. ШАГНАЛЫН САН

7.1. Дэлгэцийн бүтээл:

1-р байр  - 2,000,000

2-р байр – 1,500,000

3-р байр – 1,000,000

7.2. Хэвлэмэл бүтээл:

1-р байр – 2,000,000

2-р байр – 1,500,000

3-р байр – 1,000,000

НАЙМ. ХҮРЭХ ҮР ДҮН

  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чадамж, тусгай хэрэгцээний талаарх иргэд, олон нийтийн ойлголт нэмэгдэж, хандлага өөрчлөгдсөн байна;
  • Салбар дундын уялдаа хамтын ажиллагаа сайжирсан байна;
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудал, хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг олж илрүүлсэн байна;
  • Холбогдох байгууллагад санал, зөвлөмж хүргүүлнэ;

ЕС. ХОЛБОО БАРИХ

Хэвлэл, цахим мэдээлэл хариуцсан мэргэжилтэн П.Мөнх-Өлзий
Холбоо барих утас: 99906126, цахим хаяг: Munkhulzii@gadpwd.gov.mn