“Хөгжлийн бэрхшээл судлал ба тэгш хүртээмж-2023” эрдэм шинжилгээний хурал болно

Хөгжлийн бэрхшээл судлал салбар дундын шинжлэх ухааныг хөгжүүлэх эрдэм шинжилгээний хурлыг “Хөгжлийн бэрхшээл судлал ба тэгш хүртээмж- 2023” сэдвийн хүрээнд 2023 оны 12 дугээр сарын 01-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд болон ерөнхий боловсролын сургууль, эрдэмтэн, судлаач, багш, оюутан

Та бүхнийг судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцохыг урьж байна.

Эрдэм шинжилгээний хуралд хэлэлцэх судалгааны өгүүллэгийг удирдамжийн дагуу 2023.10.25-11.20-ны 17:00 цаг хүртэл

хүртэл хүлээн авна.

Өгүүлэл хүлээн авах хаяг: research@gadpwd.gov.mn

Холбогдох линкээр эрдэм шинжилгээний хурлын удирдамжтай танилцана уу.


удирдамж: 13214-berhsheel-sudlal-ba-tegsh-h-rteemzh-2023-udirdamzh.pdf