Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын үндсэн чиг үүрэг

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийг хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, дэд бүтэц, мэдээлэл, харилцаа холбоо, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, зохион байгуулах, төлөвлөх, зохицуулах

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхтэй холбоотой хууль, тогтоомж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, нийгмийн оролцоо, хамтын ажиллагааны чиглэлээр арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийг мэргэжил, арга зүйгээр хангах, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсролын арга хэмжээг төлөвлөх, шинээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, дүрэм, журамд оруулах саналыг дэвшүүлэх;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээ, төсөл, хөтөлбөрүүдийн тайлан мэдээний хэрэгжилт, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр орон нутаг, салбар хоорондын уялдаа холбоог зохицуулах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, түүний хамрах хүрээ, чанар, хүртээмж, стандартын хэрэгжилтийн байдалд дүн шинжилгээ хийж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах, хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбоотой дүрэм, журам, аргачлал, зөвлөмж боловсруулах;