Хяналт, шинжилгээ, үнэлгээний газрын үндсэн чиг үүрэг

Хөгжлийн бэрхшээлтэй хүний талаар холбогдох хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх, үр дүнд үнэлгээ өгөх, дотоодын хяналт шалгалт, аудит хийх, статистик мэдээ гаргах, хэрэглэгчдийг мэдээллээр хангах ;

  • Бодлого төлөвлөлт, хэрэгжилт, төсвийн зарцуулалтын үр дүнг дээшлүүлэх, төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх; 
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн чиглэлээр батлагдан хэрэгжиж буй урт болон дунд хугацааны бодлого, зорилтуудын хэрэгжилт, үйл ажиллагааны үр дүнд хяналт шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, дүгнэлт зөвлөмж гаргах, биелэлтийг хангуулах;
  • Салбарын хэмжээнд хэрэгжсэн судалгаа, төсөл, зөвлөх үйлчилгээ, бусад байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, түүнтэй холбоотой гарсан тайлан мэдээг нэгтгэн дүгнэлт, санал зөвлөмж боловсруулах;
  • Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн шийдвэрлэлтийн байдалд хяналт, шинжилгээ, үнэлгээ өгөх;
  • Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актын хэрэгжилт болон байгууллагын  хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх;
  • Үйлдвэрлэж байгаа болон зах зээлд нийлүүлж байгаа бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, стандартад хяналт тавих;
  • Төрийн аудитын тухай хууль, холбогдох бусад дүрэм, журмын хэрэгжилт, үйл ажиллагаанд батлагдсан төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу дотоод санхүүгийн шалгалт зохион байгуулах,  дүнг тайлагнах, санал, зөвлөмж боловсруулах;