Хөгжил, нийгмийн оролцооны газрын үндсэн чиг үүрэг

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар төрийн захиргааны төв байгууллагууд, тэдгээрийн харъяа агентлаг, салбар, аймаг нийслэлийн нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн чөлөөт цаг, соёл, урлаг, спортын арга хэмжээг үндэсний хэмжээнд өргөжүүлэх, төв, орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комисс үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллах
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс рүү чиглэсэн нийгэм, соёлын арга хэмжээг зохион байгуулахад төрийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хамтран ажиллах, гэрээлэн гүйцэтгүүлэх, олон улсын туршлагыг нэвтрүүлэх;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг нийгмээс тусгаарлагдахаас сэргийлэх, ялгаварлан гадуурхагдахаас хамгаалах зөвлөмж гаргах, салбар байгууллагуудын болон орон нутаг дах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг сургах, чадавхижуулах үйл ажиллагааг тогтмолжуулах;
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний тоо, мэдээллийн талаарх цахим сүлжээ бий болгон нэвтрүүлэх, орон нутаг, салбар байгууллагуудаас мэдээллийг тогтмол шинэчлэн авах, боловсруулах, эргэн шинэ мэдээллээр хангах, сурталчлах ажлыг зохион байгуулах, удирдлага, арга зүйгээр хангах;