
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН СУРГАЛТ /МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ТУСГАЙЛСАН СУРГАЛТ/ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙГУУЛЛАГУУДЫГ БҮРТГЭХ ЗАРЛАЛ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 03–ний өдрийн 1 дүгээр тогтоолын дөрөв дүгээр зүйл Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны 4.4 дахь заалтыг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах мэргэшсэн байгууллагуудын сонгон шалгаруулалтыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах тул оролцогчдыг урьж байна.
Тавигдах шаардлага
- Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээтэй байх (хүчинтэй хугацаатай)
- Сургалтын хөтөлбөр нь чадамжид суурилсан сургалтын арга зүйгээр боловсруулагдсан, ажил олгогчийн эрэлт, хэрэгцээг хангахуйц байх
- Насанд хүрэгчдийн заах арга зүй эзэмшсэн, үндсэн багштай байх
- Сургалтын стандарт нөхцөлийг хангасан анги танхимтай байх
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сургалт зохион байгуулах тул сургалтын хүртээмжтэй орчин бүрдүүлсэн байх
Бүрдүүлэх баримт бичиг
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хандсан албан хүсэлт
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (сургалтын төрлүүдээр эрхтэй, хүчинтэй хугацаатай байх)
- Мэргэжлийн сургалт зохион байгуулах чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн байгууллагаар (Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сургалт, Үнэлгээ, Судалгааны инстиут) баталгаажуулсан дүгнэлтийн хуулбар
- 2023 онд сургалт зохион байгуулах ажлын төлөвлөгөө
- 2022 онд сургалт зохион байгуулсан ажлын тайлан, сургалтын анги танхим, материал, хэрэглэгдэхүүний талаарх мэдээлэл, фото зургаар баталгаажуулах
- Сургалтын байрны түрээсийн гэрээний нотариатаар батлуулсан хувь (хүчинтэй хугацаатай байх), өөрийн эзэмшлийн байртай бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар
- Багшийн анкет, тухайн сургалтын чиглэлээр мэргэжлийн үнэмлэх, диплом, сургагч багшийн эрхийн гэрчилгээний хуулбар
Жич: (1 багш 2-оос дээш байгууллагад гэрээгээр багшлахгүй)
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах мэргэшсэн байгууллагуудын холбогдох баримт бичиг, материалыг 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 11 цагаас өмнө хүлээн авна.
Хаяг: Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Эрхүүгийн гудамж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Бодлогын хэрэгжилтийн газар 3 давхарт 302 тоот
Утас: 77073000
Сургалтын төрлүүд:
Д/д |
Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангилал |
Мэргэжлийн чиглэл |
1 |
Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, ан агнуур |
Үр тариа, тэжээлийн ургамал тариалах |
Фермерийн аж ахуй |
||
Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах /ногоочин/ |
||
Ойн аж ахуй, мод бэлтгэх |
||
Малчин |
||
2 |
Уул уурхай, олборлолт |
Машин механизм, төхөөрөмжийн оператор |
Машин механизм, төхөөрөмжийн засварчин |
||
Зүтгүүрийн машинч /төмөр замын ажилтан/ |
||
Цооног өрөмдөгч, адилтгах бусад ажилтан |
||
Далд ба ил уурхайчин |
||
Баяжуулалт |
||
Зам, засвар үйлчилгээний ажилтан |
||
3 |
Боловсруулах үйлдвэр |
Хөнгөн үйлдвэрлэлийн оёдол, эсгүүр |
Хөнгөн үйлдвэрлэлийн сүлжигч, нэхэгч, кительчин |
||
Хатгамал, эсгий, даавуу урлал |
||
Арьс ширэн урлал |
||
Гутал үйлдвэрлэл /монгол буриад гутал эсгэх оёх/ |
||
Гар урлал бэлэг дурсгал |
||
Модон эдлэл буюу гэр ахуйн мужаан |
||
Жижиг эдлэл үйлдвэрлэл /чөдөр, ногт гэх мэт/ |
||
Хүнсний боловсруулах үйлдвэрлэл /мах, сүү/ |
||
Хоол үйлдвэрлэл, тогооч |
||
Талх нарийн боов |
||
Сүү цагаан идээ боловсруулах |
||
4 |
Барилга болон техникийн үйлчилгээ |
Кран өргөгч цамхаг түүнтэй адилтгах машины оператор |
Засал, чимэглэл |
||
Өрөг угсрагч |
||
Бетон арматур |
||
Цахилгаанчин |
||
Гагнуурчин |
||
Сантехникч |
||
Барилгын мужаан |
||
Барилгын материал үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн оператор |
||
Шилчин |
||
Дээвэрчин |
||
Металл хийц бэлтгэгч, нимгэн төмөрчин |
||
Цахилгаан төхөөрөмжийн механикч /тохируулагч/ |
||
Агааржуулалт, агаар сэлгэлтийн механикч |
||
Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн засварчин |
||
Хөдөө аж ахуйн машин механизм, тоног төхөөрөмжийн механикч, засварчин |
||
Барилгын материал үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн засварчин |
||
Автомашины засвар |
||
Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засвар |
||
5 |
Бөөний болон жижиглэн худалдаа, ахуйн болон засвар үйлчилгээ |
Дархан, мужаан, сийлбэр |
Телевизор, гар утасны засварчин |
||
Гутал засвар |
||
Жижиг эдлэлийн засварчин /цүнх, цаг гэх мэт/ |
||
Үсчин |
||
Гоо засал |
||
Зочид буудлын үйлчлэгч, үйлчилгээний ажилтан |
||
Гэрийн үйлчлэгч, асрагч |
||
Цэцэрлэгийн багшийн туслах ажилтан |
||
Аялал жуучлалын хөтөч, тайлбарлагч |
||
Худалдагч касс, нярав |
||
Зөөгч, Бармен |
||
Бариста |
||
|
||
|



