Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам



НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1. Энэ журмын зорилго нь төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө (цаашид “төлөвлөгөө” гэх) боловсруулах, баталгаажуулах, төлөвлөгөөний биелэлтийг тайлагнах, албан хаагчийн гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэхдээ нотолгоонд суурилсан, шударга, ил тод байх зарчмыг баримтална.

1.3. Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

1.3.1. “гүйцэтгэлийн төлөвлөгөө” гэж төрийн жинхэнэ албан хаагчаас энэ журамд заасны дагуу байгууллагын болон нэгжийн төлөвлөгөөг өөрийн албан тушаалын тодорхойлолттой уялдуулан боловсруулсан нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний төлөвлөгөөг;

1.3.2. “гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээ” гэж төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэлийн үр дүнг илэрхийлэх, түүний эрхлэх ажил үүрэг, байгууллага, нэгжийн зорилго, зорилтын хүрээнд хийж гүйцэтгэх арга хэмжээг;

1.3.3. “шалгуур үзүүлэлт” гэж төрийн жинхэнэ албан хаагчийн төлөвлөсөн гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээ биелэсэн эсэхийг тодорхойлох үзүүлэлтийг;

1.3.4. “хүрэх түвшин” гэж төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан, төлөвлөсөн хугацаа дуусахад хүрэхээр хүлээгдэж буй үр дүнг;

1.3.5. “мэдлэг, чадвар” гэж тухайн төрийн албан хаагчийн албан үүргээ гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар, дадлага туршлага, хандлагыг.


ХОЁР. ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ, БАТЛУУЛАХ

2.1. Төрийн жинхэнэ албан хаагчийн (цаашид “албан хаагч” гэх) төлөвлөгөө нь зохион байгуулалтын нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд үндэслэж, тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолттой уялдсан байна. Нэгжийн даргын гүйцэтгэлийн төлөвлөгөө нь тухайн зохион байгуулалтын нэгжийн төлөвлөгөө болон мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт, арга хэмжээ гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

2.2. Албан хаагчийн төлөвлөгөө нь албан хаагчийн гүйцэтгэлийн зорилт, мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилт гэсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд тэдгээр нь хэрэгжүүлэх арга хэмжээ, хэмжих шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, гүйцэтгэж эхлэх, дуусах хугацаа гэсэн хэсэгтэй байна.

2.3. Нэгжийн дарга албан хаагчийн төлөвлөгөөг байгууллагын болон нэгжийн төлөвлөгөө, түүний албан тушаалын тодорхойлолттой уялдсан эсэхийг хянаж, 1 дүгээр сарын 10-ны дотор батална.

2.4. Зохион байгуулалтын нэгжгүй байгууллагын хувьд албан хаагч төлөвлөгөөгөө төсвийн шууд захирагчаар хянуулж, батлуулна.

2.5. Суман дахь босоо удирдлагатай байгууллагын албан хаагч тухайн шатны Засаг даргын Тамгын газрын дарга болон өөрийн харьяалах төсвийн шууд захирагчаар гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулна.

2.6. Төлөвлөгөө батлагдсанаас хойш албан хаагч цаг үеийн шаардлагын дагуу нэмэлт чиг үүрэг гүйцэтгэх болсон, эсхүл тухайн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод өөрчлөлт орсон тохиолдолд төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно. Нэмэлт ажил, үүргийг төлөвлөгөөний гүйцэтгэлийн зорилт хэсэгт хамааруулан хэрэгжүүлэх бөгөөд нэмэлт, өөрчлөлт нь төлөвлөгөөний салшгүй хэсэг байна.

2.7. Төлөвлөгөөнд албан хаагч, нэгжийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарснаар түүнийг баталгаажуулсанд тооцно.

2.8. Албан хаагч төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, чөлөөлөгдсөн, халагдсан бол төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, дуусгавар болгоно.


ГУРАВ. ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТИЙГ ТАЙЛАГНАХ, БАТАЛГААЖУУЛАХ

3.1. Албан хаагч төлөвлөгөөний биелэлтийг өөрийн гарын үсгээр баталгаажуулан хагас, бүтэн жилээр батлагдсан загварын дагуу тайлагнана.

3.2. Албан хаагч төлөвлөгөөний биелэлтийг хагас жилээр 6 дугаар сарын 15-ны дотор, жилийн эцсээр 12 дугаар сарын 15-ны дотор тайлагнана.

3.3. Нэгжийн дарга албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийн 1, 3-р улирлын явцын ярилцлагыг 4, 10 дугаар сарын 5-ны дотор хийнэ.

3.4. Нэгжийн дарга (зохион байгуулалтын нэгжгүй бол байгууллагын төсвийн шууд захирагч) албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг хянаж, үнэлгээ өгөхдөө төрийн жинхэнэ албан хаагчтай ярилцлага хийн гарын үсэг зурж баталгаажуулна.

3.5. Нэгжийн дарга хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр энэ журамд заасан хугацаанд албан хаагчийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, баталгаажуулаагүй тохиолдолд дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж болно.

3.6. Албан хаагч төлөвлөгөөний биелэлтийн талаар нэгжийн дарга (зохион байгуулалтын нэгжгүй бол байгууллагын төсвийн шууд захирагч)-д тогтмол танилцуулж, зохих дэмжлэг, чиглэл авч ажиллана

 

ДӨРӨВ. АЛБАН ХААГЧИЙН АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ, ҮР ДҮН,
МЭРГЭШЛИЙН ТҮВШИНГ ҮНЭЛЭХ

4.1. Байгууллагын үнэлгээний багийг төсвийн шууд захирагчийн шийдвэрээр байгууллагын нэгжийн удирдах албан тушаалтан болон хүний нөөц хариуцсан албан хаагчийн төлөөллөөс бүрдүүлэн жил бүрийн 6, 12 дугаар сард багтаан байгуулна. Хэрэв тухайн байгууллага зохион байгуулалтын нэгжгүй бол байгууллагын үнэлгээний баг шаардлагагүй бөгөөд энэ журамд заасан байгууллагын үнэлгээний багийн хийх ажлыг төсвийн шууд захирагч гүйцэтгэнэ.

4.2. Нэгжийн даргын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хавсралт болох мэдлэг чадвар, хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээг төсвийн шууд захирагч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар баталсан Үнэлгээний хуудсаар баталгаажуулж, албан хаагчийн хувийн хэрэгт хавсаргана.

4.3. Нэгжийн дарга албан хаагчийн гүйцэтгэлийн тайланг хянаж “А буюу Маш сайн”, “B буюу Сайн”, “C буюу Хангалттай”, “D буюу Сайжруулах шаардлагатай”,   “F буюу Хангалтгүй” гэсэн үнэлгээг өгч баталгаажуулна.

4.4. Нэгжийн дарга албан хаагчийн төлөвлөгөөний эхний хагас жилийн баталгаажуулсан тайланг 6-р сарын 17-ны дотор, сүүлийн хагас жилийн баталгаажуулсан тайланг 12 дугаар сарын 17-ны дотор байгууллагын үнэлгээний багт хүргүүлнэ.

4.5. Суман дахь босоо удирдлагатай байгууллагын албан хаагчийн тайланг үнэлэхдээ тухайн шатны Засаг даргын Тамгын газрын даргын баталгаажуулснаар харьяалах дээд шатны байгууллагын удирдлага үнэлнэ.

4.6. Нэгжийн даргын албан хаагчийн гүйцэтгэлийн тайланг хянаж өгсөн үнэлгээнд зөрчил илэрсэн тохиолдолд Байгууллагын үнэлгээний баг баталгаажуулсан үндэслэл, нотолгоог нэгжийн даргаас шаардах эрхтэй бөгөөд нэгжийн дарга нь үнэлгээний багт үндэслэл, нотолгоогоо танилцуулна.

4.7. Байгууллагын үнэлгээний баг албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээг 6 дугаар сарын 20-ны дотор, сүүлийн хагас жилийн үнэлгээг 12 дугаар сарын 20-ны дотор баталгаажуулна.

4.8. Төрийн жинхэнэ албан хаагч төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх хугацаа дуусахад  3 сараас бага хугацаа үлдсэн үед тухайн албан тушаалд томилогдсон бол түүний тус хугацаанд гүйцэтгэсэн ажлыг дараагийн үнэлгээний хугацаанд нэгтгэн дүгнэж болно.

4.9. Төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг дараахь байдлаар тодорхойлж үнэлнэ: 

4.9.1. гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний биелэлтийг тухайн ажилтны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээ болон нэмэлт ажлын үр дүнгээр тооцож 70 хүртэлх оноогоор;

4.9.2. мэдлэг чадварын үнэлгээг, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилт, арга хэмжээний биелэлтээр тооцон 15 хүртэлх оноогоор;

4.9.3. хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээ, багаар ажиллах чадвар (үйлчилгээ үзүүлэх хандлага)-аар 15 хүртэлх оноогоор.

4.10. Нэгжийн даргын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг дараахь байдлаар тодорхойлж үнэлнэ:

4.10.1. гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний биелэлтийг тухайн нэгжийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний үр дүнгээр тооцож 70 хүртэлх оноогоор;

4.10.2. мэдлэг чадварын үнэлгээг, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилт, арга хэмжээний биелэлтээр тооцон 15 хүртэлх оноогоор;

4.10.3. хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээг төсвийн шууд захирагчийн үнэлгээгээр тооцон 15 хүртэлх оноогоор.

4.11. Энэ журмын 4.9.3-т заасан албан хаагчийн хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээний багаар ажиллах чадварыг нэгжийн хамт олноор үнэлүүлэх ажлыг нэгжийн дарга зохион байгуулах бөгөөд үнэлгээг албан хаагчдаас нууцаар авч нэгтгэн үнэлгээнд тооцно.

4.12. Нэгжийн даргын (зохион байгуулалтын нэгжгүй байгууллагын хувьд төсвийн шууд захирагч)-ийн өгсөн гүйцэтгэлийн үнэлгээтэй албан хаагч танилцаж, хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд гарын үсэг зурж баталгаажуулна.

4.13. Албан хаагчийн гүйцэтгэлийн үнэлгээг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар баталсан Үнэлгээний хуудсаар баталгаажуулж, албан хаагчийн хувийн хэрэгт хавсаргана.

4.14. Нэгжийн даргаас албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээг үндэслэн байгууллагын үнэлгээний баг холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт болон байгууллагын дотоод журмыг баримтлан дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар эрх бүхий этгээдэд санал гаргана.

4.14.1. “А буюу Маш сайн” үнэлгээ авсан төрийн албан хаагчийн хувьд:

а. төрийн дээд болон салбарын шагналд тодорхойлох;

б. мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал, урамшуулал олгох;

в. цол, зэрэг дэвийг хугацаанаас өмнө ахиулах (2 удаа дараалан “А буюу маш сайн” үнэлэгдвэл);

г. цалингийн шатлалыг алгасуулж нэмэгдүүлэх (3 удаа дараалан “А буюу маш сайн” үнэлэгдвэл);

д. албан тушаалд дэвшүүлэх зорилгоор мэргэшүүлэх багц сургалтад хамруулах (3 удаа дараалан “А буюу маш сайн” үнэлэгдвэл).

4.14.2. “В буюу Сайн” үнэлгээ авсан төрийн албан хаагчийн хувьд:

а. цол, зэрэг дэвийг ахиулах;

б. мөнгөн болон бусад хэлбэрийн шагнал, урамшуулал олгох.

4.14.3. “С буюу Хангалттай” үнэлгээ авсан төрийн албан хаагчийн хувьд:

а. цол, зэрэг дэвийг хууль тогтоомжид заасны дагуу олгох.

4.14.4. “D буюу Сайжруулах шаардлагатай” үнэлгээ авсан төрийн албан хаагчийн хувьд:

а. сургалтад хамруулах;

б. хугацаатай үүрэг даалгавар өгөх;

в. сануулах арга хэмжээ авах.

4.14.5. “F буюу Хангалтгүй” үнэлгээ авсан төрийн албан хаагчийн хувьд:

а. сануулах арга хэмжээ авах;

б. албан тушаалын цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

в. албан тушаал бууруулах (3 удаа дараалан “F буюу хангалтгүй” үнэлэгдвэл);

г. төрийн албанаас халах (удаа дараа 3 ба түүнээс дээш “F буюу хангалтгүй” үнэлэгдвэл).

4.15. Энэ журмын 4.14-т заасан үнэлгээнд харгалзах саналыг тухайн жилд давхардуулахгүй.

4.16. Үнэлгээний баг нь албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээг үндэслэн энэ журмын 4.14-т заасан арга хэмжээний саналыг төсвийн шууд захирагчид хүргүүлнэ.

4.17. Албан хаагч өөр албан тушаалд шилжих буюу сэлгэн ажилласан бол өмнө нь ажиллаж байсан байгууллагад хамгийн сүүлд авсан үнэлгээг энэ журмын 4.14-т заасан үнэлгээнд оруулж тооцно.

4.18. Төрийн албаны тухай хуулийн 46.1-д заасан үндэслэлээр түр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагч эргэн томилогдвол өмнө ажиллаж байх үедээ сүүлийн авсан үнэлгээг энэ журмын 4.14-т заасан үнэлгээнд оруулж тооцно.

4.19. Төрийн албаны тухай хуулийн 26.3-т зааснаар төрийн албан тушаалд шатлан дэвшүүлэхэд энэ журамд заасан үнэлгээг харгалзана.

4.20. Албан хаагчийн ажлын үр дүн гурав ба түүнээс дээш удаа хангалтгүй үнэлэгдвэл төрийн жинхэнэ албанаас халах үндэслэл болно.

4.21. Үнэлгээний хуудсыг 3 хувь үйлдэж үнэлгээний баг, албан хаагч болон албан хаагчийн хувийн хэрэгт тус тус хадгална.

4.22. Байгууллагын нийт албан хаагчдын үнэлгээний дүнд үндэслэн Үнэлгээний баг байгууллагын үйл ажиллагааны үр дүнг ил тод мэдээлж, гарсан алдаа дутагдлыг арилгах, албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх арга хэмжээг дараагийн тайлант хугацааны байгууллагын төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх талаар зөвлөмж боловсруулан эрх бүхий этгээдэд хүргүүлнэ.


ТАВ. БУСАД ЗҮЙЛ

5.1. Энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан маргааныг Төрийн албаны тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.

5.2. Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

 

Play Pause Stop 10 seconds

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН УДИРДЛАГА, ГИШҮҮДЭД ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙГ ХАНГАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН УДИРДЛАГА, ГИШҮҮДЭД ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах 21 аймаг, 9 дүүргийн салбар зөвлөлийн нарийн бичгийн д... 2024-12-03 32
ABILITY EXPO -2024

ABILITY EXPO -2024 "ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ЭРХ ТЭГШ ОРОЛЦОО, ОЛОН ТАЛТ БАЙДЛЫГ ДЭМЖИХ" АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Гэр бүл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ,Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Х... 2024-12-01 57

"ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖИЛ, ОРОЛЦОО" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, нийгэм, эдийн засаг... 2024-11-29 68
“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БА ТЭГШ ХҮРТЭЭМЖ-2024” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БА ТЭГШ ХҮРТЭЭМЖ-2024” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний... 2024-11-29 69
“ХҮРТЭЭМЖТЭЙ НИЙГЭМД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ МАНЛАЙЛАЛ” СЭДЭВТ ПАРЛАМЕНТЫН МЭТГЭЛЦЭЭН БОЛЛОО

“ХҮРТЭЭМЖТЭЙ НИЙГЭМД ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ МАНЛАЙЛАЛ” СЭДЭВТ ПАРЛАМЕНТЫН МЭТГЭЛЦЭЭН БОЛЛОО

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэ... 2024-11-23 88
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь БЗД-ийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Хөгж... 2024-11-21 65
“УБТЗ” ХНН-ИЙН УДИРДЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

“УБТЗ” ХНН-ИЙН УДИРДЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

ХБХХЕГ нь Нэг ч иргэнийг ардаа орхихгүй Баянгол дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо т... 2024-11-20 67
АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ГРУППИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙН,САНАЛ СОЛИЛЦЛОО

АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ ГРУППИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЛТ ХИЙН,САНАЛ СОЛИЛЦЛОО

ХБХХЕГ нь Харааны бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын холбоотой хамтран Хөдөлмөрийн тухай ... 2024-11-15 82
СТАТИСТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

СТАТИСТИК СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХБХХЕГ нь “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2023 үр дүнгийн тайланд тусгагдс... 2024-11-14 94
БНЭУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ЖАЙПУР ФУТ ТӨСЛИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

БНЭУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛСЭН ЖАЙПУР ФУТ ТӨСЛИЙН ХААЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжл... 2024-11-08 98
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН 5 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ХӨГЖЛИЙН ТӨВИЙН 5 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 125 дугаар т... 2024-10-31 139
ГАМШГААС ХАМГААЛАХ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ГАМШГААС ХАМГААЛАХ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг ирэх 11 дүгээр сарын... 2024-10-30 188
ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Удирдлагын академийн төрийн албаны сургууль... 2024-10-29 140
МОНГОЛ УЛС ДАХЬ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

МОНГОЛ УЛС ДАХЬ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Монгол улс дахь ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төслийн удирдах зөвлөли... 2024-10-29 150
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ҮЙЛДВЭРЛЭСЭН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУДАЛДАН БОРЛУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ҮЙЛДВЭРЛЭСЭН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУДАЛДАН БОРЛУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран тус б... 2024-10-28 140
ХБХХЕГ-ЫН ХАМТ ОЛОН ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ

ХБХХЕГ-ЫН ХАМТ ОЛОН ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ

Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд ... 2024-10-25 119
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БА ТЭГШ ХҮРТЭЭМЖ-2024 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ БА ТЭГШ ХҮРТЭЭМЖ-2024 ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛНО

Хөгжлийн бэрхшээлтэй хүний бүхий л салбарт судалгаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага... 2024-10-23 597
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮР ДҮН, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮР ДҮН, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Зорилтот б... 2024-10-22 158
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР  ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол... 2024-06-24 15858
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр

Барилга хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 07 дугаар сарын 06-ны... 2023-09-27 7571
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэн олгож байна

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэн олгож байна

Цар тахлын үед эдийн засгийг сэргээх, эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах  ... 2020-05-28 6942
“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо

“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй х... 2019-12-03 6870
 “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ СУДЛАЛ НЬ САЛБАР ДУНДЫН ШИНЖЛЭХ УХААН БОЛОХ НЬ-2019” Сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ СУДЛАЛ НЬ САЛБАР ДУНДЫН ШИНЖЛЭХ УХААН БОЛОХ НЬ-2019” Сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хү... 2019-11-28 6398
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрт дадлагажуулах сургагч багшийг бэлтгэж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрт дадлагажуулах сургагч багшийг бэлтгэж байна

2019 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд МУ-н Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ХБХХЕГ болон ... 2019-11-20 6165
“Хэнийг ч бүү үлдээ”

“Хэнийг ч бүү үлдээ”

Жил бүрийн 3-р сарын 21-нд Дэлхийн дауны хам шинжийн өдөр тохиодог. 2020 онд энэ өдрийг ‘&rs... 2020-03-21 6102
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХБХХЕГазарт ажиллалаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХБХХЕГазарт ажиллалаа

Өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх Хөгжлийн бэрхшээлтэй хүний хө... 2020-04-28 6082
Парламентийн мэтгэлцээн

Парламентийн мэтгэлцээн

НҮБ -аас жил бүрийн 12 дугаар сарын 03–ны өдрийг Хөгжлийн   бэрхшээлтэй хүний эрхи... 2019-11-28 6059
“ХҮРТЭЭМЖТЭЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО”  өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

“ХҮРТЭЭМЖТЭЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсий... 2019-11-25 5583
МБУЧОС-ын оюутнуудын дунд “Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг Амжилттай зохион байгууллаа.

МБУЧОС-ын оюутнуудын дунд “Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг Амжилттай зохион байгууллаа.

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэ... 2019-12-02 5534
Агентлагийн нэрэмжит тугийг өртөөчлөн аялуулах аян амжилттай  үргэлжилж байна

Агентлагийн нэрэмжит тугийг өртөөчлөн аялуулах аян амжилттай үргэлжилж байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас санаачлан эхлүүлсэн “Эерэг хандлагы... 2020-01-10 5457
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг  нэмэгдүүлэхэд салбар дундын уялдаа чухал

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд салбар дундын уялдаа чухал

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамга... 2019-12-02 4814
Тулгуур эрхтний бэрхшээлтэй тэмдгийг хаанаас авах вэ?

Тулгуур эрхтний бэрхшээлтэй тэмдгийг хаанаас авах вэ?

"Тулгуур эрхтний бэрхшээлтэй" тэмдгийг хаанаас авах вэ? Олгох байгууллага: МОНГОЛ... 2022-10-07 3533
Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам

Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1.1. Энэ журмын зорилго нь төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэли... 2021-01-13 3185