
Монгол Улс дахь ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл нь ХБИ-д чиглэсэн ажил олголтын нөхцөл байдлыг сайжруулах, ХБИ ажилд ороход дэмжлэг үзүүлэх хүний нөөц буюу ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Ажлын байрны дадлагажуулагч нь ХБИ болон ААНБ-д аль алинд нь дэмжлэг үзүүлж, тэдгээрийн хооронд гүүрэн холбоосын үүргийг гүйцэтгэдэг. Мөн ХБИ-ийн хөдөлмөрийн зах зээл дэх тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд ААНБ-уудын хандлага, ойлголтыг өөрчлөх, ажлын байрыг тохирох хэрэглэгдэхүүнээр хангах аргачлалын талаар ойлголт өгөх чиг үүрэгтэй ажилладаг.
ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг сайжруулахад ААНБ-ын ойлголт, хандлага маш чухал нөлөөтэй. Тиймээс тус төслийн хүрээнд “ААНБ-уудад зориулсан нөлөөллийн семинар”, “ААНБ-уудад нөлөөлөх хүний нөөцийг бэлтгэх сургалт”-ыг тус тус зохион байгуулж байна.
Энэ удаа 2023 оны 4-р сарын 19-нд “ААНБ-уудад зориулсан 8 дахь удаагийн нөлөөллийн семинар”, 20,21-ний өдрүүдэд “ААНБ-уудад нөлөөлөх хүний нөөцийг бэлтгэх 2 дахь удаагийн сургалт”-ыг тус тус зохион байгуулахаар төлөвлөж байна.
ААНБ-уудад нөлөөллийн сургалт хийх сонирхолтой, 3 өдрийн сургалтад хамрагдсаны дараа цаашид төсөлтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй ХБИ-ийг тус сургалтад оролцуулахаар сонгон шалгаруулна.
1. Хэзээ
4-р сарын 19 (лхагва)-ний өдрөөс 4-р сарын 21 (баасан)-ний өдрийг хүртэл нийт 3 өдөр
(※4-р сарын 19-ний нд “ААНБ-уудад зориулсан 8 дахь удаагийн нөлөөллийн семинар”-т ажиглагчаар, 20, 21-ний “ААНБ-уудад нөлөөлөх хүний нөөцийг бэлтгэх 2 дахь удаагийн сургалт”-д оролцогчоор бүрэн хамрагдах)
2. Хаана
Япон Монгол төв
3. Зорилго
Хувийн хэвшлийн ААНБ-уудын ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх ойлголт, хандлагыг өөрчлөх зорилгоор “ААНБ-уудад зориулсан нөлөөллийн семинар”-ыг зохион байгуулах дотоодын хүний нөөц (ХБИ)-ийг бэлтгэх.
4. Хөтөлбөр
4-р сарын 19 (Лхагва) |
Лекцийн сэдэв, агуулга |
Багш |
8:30 |
Бүртгэл (Цагийг хатуу баримтлах) |
|
9:00-17:00 |
“ААНБ-уудад зориулсан 8 дахь удаагийн нөлөөллийн семинар”-т ажиглагчаар оролцох |
|
4-р сарын 20 (Пүрэв) |
Лекцийн сэдэв, агуулга |
Багш |
8:30 |
Бүртгэл (Цагийг хатуу баримтлах) |
|
9:00-9:15 |
Нээлт |
ХНХЯ-ны ХАХБХЗГ-ын дарга С.Тунгалагтамир DPUB2 төслийн ахлах зөвлөх Чиба Хисао |
9:15-12:00 |
ААНБ-уудад зориулсан нөлөөллийн семинартай холбоотой санал бодлоо солилцох ・Сургалттай холбоотой санал хүсэлт (сэтгэгдэл / дүгнэлт) ・Багштай санал солилцох Завсарлага(10:30-10:45) |
Мэргэжилтэн Ишии, Харагүчи |
12:00-13:00 |
Өдрийн хоол, завсарлага |
|
13:00-16:30 |
Өөрийгөө танилцуулах ・Нүүр хагарах ・ Мираирогийн талаарх тойм танилцуулга ・Өөрийгөө танилцуулахад анхаарах 3 зүйл ・Өөрийнхөө "дуртай зүйл", "дургүй зүйл байвал хэрхэн зохицуулдаг", "зорилго" -оо ойлгуулах Завсарлага(15:00-15:15) |
Мэргэжилтэн Ишии, Харагүчи, Кондо |
4-р сарын 21 (баасан) |
Лекцийн сэдэв, агуулга |
Багш |
8:30 |
Бүртгэл (Цагийг хатуу баримтлах) |
|
9:30-12:00 |
Монгол, Япон хоёрын ялгаа ・ Ялгаатай байдал ・Япон дахь хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, төсөөлөл ・ Бодит нөхцөл байдлын талаарх мэдээлэл ・ХБИ-ийн талаарх ойлголтын үе шат ・Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын талаарх сургалтын ач холбогдол ・Монголын ХБИ-ийн тухай ・Эерэг, сөрөг ойлголт, төсөөлөл. ・Ойлголт, төсөөллөөс үүдэн асуудалд хандах арга Завсарлага(10:30-10:45) |
Мэргэжилтэн Ишии, Харагүчи, Кондо |
12:00-13:00 |
Өдрийн хоол, завсарлага |
|
13:00-16:30 |
Өөрийгөө илэрхийлэх, ойлгуулах арга ・Өөрийн хөгжлийн бэрхшээлийн талаар ойлгуулах арга ・Нэг өдрийн үйл ажиллагаатай холбоотой гарч буй саад бэрхшээл ・Ажилд орох, ажил хайх явцад тохиолдох саад бэрхшээл ・Бэрхшээл хаана байна,асуудлыг шийдвэрлэх арга - Шийдвэрлэх арга ・ Монгол Улсыг ирээдүйд ямар байгаасай гэж хүсч байгаагаа илэрхийлэх Завсарлага(15:00-15:15) |
Мэргэжилтэн Ишии, Харагүчи, Кондо |
- Оролцогчдын тоо
Нийт 20 хүн (ХБИ)
- Оролцогчдод тавигдах шаардлага
1) 3 өдрийн сургалтад бүрэн хамрагдах боломжтой байх. Хэсэгчилж оролцох, онлайнаар хамрагдах боломжгүй. (заавал)
2) Тус сургалтад оролцох зөвшөөрлийг байгууллагын удирдлагаасаа авсан байх. (заавал)
3) ХБИ, ХБИ-ийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр 1-ээс дээш жил ажилласан туршлагатай байх. (заавал) Тус салбарт 5-аас дээш жил ажилласан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр тодорхой туршлагатай байвал давуу тал болно.
- Сонгон шалгаруулалт
Шалгаруулалт хийх арга, хуваарь
- 4/7 (баасан)Бүртгэлийн сүүлийн өдөр
- 4/11(мягмар) Ярилцлага(Онлайн)
- 4/13(лхагва)Сургалтад оролцогчдын сонгон шалгаруулалтын дүнг гаргаж, мэдээлэл хүргүүлэх
Хэрхэн бүртгүүлэх тухай
Доорх линкээр орж, шаардлагатай мэдээллүүдийг бөглөж илгээнэ үү.
4-р сарын 7 (баасан)-ны 17:00 цагаас хойш ирүүлсэн материалыг хүлээж авахгүй.
Бүртгэлийн линк: https://docs.google.com/forms/d/1r_FdJYQNRGcL8W7JnekY4tM7CmSbdeoVUEteZQIcr68/edit
Тодруулах зүйл гарвал доорх хаягаар холбоо барина уу.
- Имэйл хаяг: dpub.jica@gmail.com
- Гар утас: 9401-6409 (Ц.Одгэрэл), 9401-6402 (Х.Энхжин)



