
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт нь нийцсэн тохируулгатай ажлын байр бий болгож, тогтвортой ажиллуулах төслийн сонгон шалгаруулалтад аж ахуйн нэгжид тавигдах шаардлагын хүрээнд бичиг баримтыг бүрдүүлэн баталгаажуулан ирүүлэхийг урьж байна.
Аж ахуйн нэгжид үзүүлэх санхүүгийн дэмжлэг:
Хөгжлийн бэрхшээлтэй хүний үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжийн бизнесээ өргөжүүлэх, ажлын байрны тохируулга, технологио шинэчлэх, шинээр бий болгосон ажлын байраа хадгалах, шинээр тохируулгатай ажлын байр бий болгож хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тогтвортой ажиллуулах тухай төсөлд нэг ажлын байранд 10 сая хүртэл төгрөгөөр Засгийн газрын тогтоосон хэмжээгээр, барьцаагүй, хүүгүй, санхүүгийн дэмжлэгийг 100 хувь эргэн төлөх нөхцөлтэйгөөр 36 хүртэл сарын хугацаанд, бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид 48 сарын хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгоно.
Бүрдүүлэх бичиг баримт:
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хандсан хүсэлт;
Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
Байгууллагын үйл ажиллагааны танилцуулга;
Харилцагч банкны тодорхойлолт;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тодорхойлолт
Татвар, нийгмийн даатгалд өртэй эсэх тодорхойлолт;
Удирдлагын бүтэц орон тоо, ажиллагсдын анкет;
Төсөлд хамрагдаж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн иргэний үнэмлэхийн хуулбар, хөгжлийн бэрхшээлтэйг тодорхойлох эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хүчин төгөлдөр акт, /оршин суугаа сум, хорооны тодорхойлолт түц машин болон HTTPS://E-MONGOLIA.MN/ сайтаас /хүн тус бүрээр ирүүлэх/;
Ажлын байртай байх /түрээсийн гэрээ, өөрийн эзэмшлийн байртай бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, газар тариалангийн төсөл бол газрын гэрчилгээ, түрээсийн гэрээтэй байх;/
2023, 2024 оны санхүүгийн жилийн эцсийн баталгаажсан тайлан;
Санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээнд хамрагдах аж ахуй нэгж байгууллага нь үйл ажиллагааны чиглэл нь тодорхой бизнесээ өргөжүүлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах зорилго бүхий төслийн материалыг ирүүлнэ.
Баримт бичиг бүрэн байх /баримт бичиг дутуу төслийг эхний шатны сонгон шалгаруулалтаас хасна/;
Тавигдах шаардлага:
Сонгон шалгаруулалтад оролцогч байгууллага нь тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх;
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлог хэрэгцээнд нь нийцсэн тохируулгатай ажлын байр бий болгох, бизнесээ өргөжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхой тусгасан дунд болон урт хугацааны төлөвлөгөөтэй байх;
Шинээр бий болгох ажлын байрыг тодорхой төлөвлөсөн байх;
Аж ахуй нэгж байгууллагад санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээний сонгон шалгаруулалтад оролцогчид бүрдүүлэх бичиг баримт, төслийн материалыг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 10:00 цагаас өмнө хүлээн авна.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн 6 давхарт 601 тоот, Холбоо барих утас: 77073000



