
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 11–ний өдрийн 1 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн бусад үйл ажиллагааны 6.6.9-д тусгасан Ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудыг сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тул оролцогчдыг урьж байна.
Хамрах хүрээ:
1. 2023-2024 онд ажлын байрны дадлагажуулагч бэлтгэсэн дараах аймаг, нийслэл хамрагдана. Үүнд:
- Нийслэл /Баянзүрх, Сонгино хайрхан, Хан-уул, Чингэлтэй, Багахангай, Налайх, Сүхбаатар, Баянгол, Багануур /
- Орон нутаг /Дундговь, Архангай, Хөвсгөл, Дорнод, Ховд, Дархан-Уул/
Аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын ажлын байрны дадлагажуулагчид тавигдах шаардлага:
- Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалтанд хамрагдсан байх
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй ажиллаж байсан туршлагатай;
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой;
- Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголттой, энэ талаар сургалтад хамрагдсан, хөгжлийн бэрхшээлийн хэлбэр, түүнд тохирсон хэрэгцээ шаардлагын талаар мэдлэг, туршлагатай;
- Компьютерийн хэрэглээний Word, PowerPoint, Excel программыг ашиглан илтгэл тавих, тайлан бичих чадвартай;
- Багаар ажиллах, бусдыг манлайлах чадвартай;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тухайн ажлын байранд шаардагдах ур чадвар, техникийг үлгэрлэх замаар сургах чадвартай байх,
- Өөрийн ажлын байранд зуучлахаар сонгосон хөгжлийн бэрхшээлтэй иргэний нөхцөл байдал, ур чадвар, хэрэгцээ шаардлагын талаарх мэдээллийг ажил олгогчдод ойлгуулах, түүнийгээ тайлбарлах чадвартай.
Аж ахуйн нэгжийн бүрдүүлэх баримт бичиг
1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хандсан албан хүсэлт
2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Ажлын байрны дадлагажуулагчаар ажиллах дадлагажуулагчийн анкет
4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах ажлын байрны судалгаатай байх.
5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар ханган 12 сарын турш дэмжлэг үзүүлэн ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө
6. 2024 оны баталгаажсан санхүүгийн тайлан
Төрийн бус байгууллагын бүрдүүлэх баримт бичиг
1. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хандсан албан хүсэлт
2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Ажлын байрны дадлагажуулагчаар ажиллах дадлагажуулагчийн анкет
4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах ажил олгогчийн судалгаатай байх.
5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар ханган 12 сарын турш дэмжлэг үзүүлэн ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө
6. 2024 оны баталгаажсан санхүүгийн тайлан
Ажлын байрны дадлагажуулагчтай аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын баримт бичиг, материалыг 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 10.00 цагаас өмнө хүлээн авна.
Хаяг: Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Эрхүүгийн гудамж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн 6 давхарт 601 тоот
Утас: 77073000



