
Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 11–ний өдрийн 01 дүгээр тогтоолын зургаадугаар зүйл Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн 6.3.2 дах заалтыг үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний чадамжид суурилсан мэргэжлийн сургалт зохион байгуулах мэргэшсэн байгууллагын сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тул оролцогчдыг урьж байна.
Тавигдах шаардлага
Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний үйл ажиллагааны чиглэлд сургалтын үйл ажиллагааны чиглэл тусгагдсан байх;
Сургалтын хөтөлбөр нь чадамжид суурилсан сургалтын арга зүйгээр боловсруулагдсан, мэргэжлийн боловсрол, сургалтын стандартад нийцсэн, ажил олгогчийн эрэлт, хэрэгцээг хангахуйц байх;
Заах арга зүй эзэмшсэн, үндсэн багштай байх;
Сургалтын чиглэлээр мэргэшсэн туршлагатай;
Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй, сургалтын стандарт нөхцөлийг хангасан онолын болон дадлагын байр танхимтай байх;
Төгсөгчид мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэж Чадамжийн гэрчилгээ олгох;
Бүрдүүлэх баримт бичиг
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд хандсан албан хүсэлт;
Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;Мэргэжлийн сургалт зохион байгуулах чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн байгууллагаар (Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сургалт, Үнэлгээ, Судалгааны институт) баталгаажуулсан дүгнэлтийн хуулбар;
2025 онд сургалт зохион байгуулах ажлын төлөвлөгөө (төлөвлөгөөнд аль 1 аймагт сургалт зохион байгуулахаар тусгагдсан байна);
2024 онд сургалт зохион байгуулсан ажлын тайлан (сургалтын анги танхим, материал, хэрэглэгдэхүүний талаарх мэдээлэл, фото зургаар баталгаажуулах, төгсөгчдийн мэдээлэл);
Сургалтын байрны түрээсийн гэрээний нотариатаар батлуулсан хувь (хүчинтэй хугацаатай байх) эсвэл өөрийн эзэмшлийн байртай бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар;
Багшийн анкет, тухайн сургалтын чиглэлээр мэргэжлийн үнэмлэх болон дипломын хуулбар, багшлах эрхийн үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн гэрээ;
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах мэргэшсэн байгууллагуудын холбогдох баримт бичиг, материалыг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагаас өмнө хүлээн авна.
Хаяг: Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хороолол, Эрхүүгийн гудамж,
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв
Сургалт, Судалгаа Хөгжлийн хэлтэс 4 давхарт
Утас: 77550099



