Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй орон тоо тутамд ногдох төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх журам

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 144.3-т заасан төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Энэ журмын 2.1-д заасан төлбөрөөс хөнгөлүүлэх, чөлөөлүүлэх аж ахуйн нэгж, байгууллага нь дор дурдсан этгээдэд мөн журмын 3.1-д заасны дагуу дэмжлэг үзүүлсэн байна:

1.2.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.1-д заасан хөгжлийн бэрхшээлтэй хүн;

1.2.2.Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2-т заасан хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа асаргааны тэтгэмж авагч.

Хоёр.Төлбөрийг төвлөрүүлэх

2.1.Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд ногдох Хөдөлмөрийн тухай хуулийн 144.3-т заасан төлбөр (цаашид “төлбөр” гэх)-ийг сар бүрийн 25-ны өдрийн дотор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх ба уг төлбөрийг урьдчилан төлж болно.

2.2.Энэ журмын 2.1-д заасан төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэх чиг үүргийг аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага хэрэгжүүлнэ.

2.3.Аж ахуйн нэгж, байгууллага жил бүрийн 1 дүгээр сард багтаан нийт ажлын байрны болон хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулах ажлын байрны мэдээллийг хөдөлмөр эрхлэлтийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, тухайн жилд төлбөр төлөх хуваарийг харьяалах аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагатай тохиролцон баталгаажуулна. Төлбөр төлөх хуваарийг баталгаажуулахад тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн холбогдох тайлангаар баталгаажсан нийт ажилтны тоо, үүнээс хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулбал зохих болон ажиллуулж байгаа орон тоо, төлбөрийн нийт хэмжээ зэргийг харгалзан үзнэ.

2.4.Аж ахуйн нэгж, байгууллага нь нийт ажилтны тоо, орон тооны бүтцэд өөрчлөлт орсон тохиолдолд тухай бүр харьяа аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагад мэдэгдэх бөгөөд мөн тохиолдолд энэ журмын 2.3-т заасан төлбөр төлөх хуваарьт өөрчлөлт оруулж болно.

Гурав.Төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх

3.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 144.4-т заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүний болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг гэрээгээр байнга худалдан авах зэргээр тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн ажил олгогчийг дараах дүнгээр төлбөрөөс хөнгөлнө:

3.1.1.хөгжлийн бэрхшээлтэй хүний болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг 6 сараас доошгүй хугацаатай гэрээ байгуулж худалдан авсан бол худалдан авсан бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний үнийн дүнгээр;

3.1.2.хөгжлийн бэрхшээлтэй хүн болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүн хөдөлмөр эрхлэхэд шаардагдах ажлын багаж, тоног төхөөрөмж худалдан авахад нь дэмжлэг үзүүлсэн бол уг үзүүлсэн дэмжлэгийн үнийн дүнгээр.

3.2.Аж ахуйн нэгж, байгууллагын энэ журмын 3.1.1, 3.1.2-т заасны дагуу үзүүлсэн дэмжлэгийн үнийн дүн мөн журмын 2.3-т заасан хуваарийн дагуу Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлөх төлбөрөөс илүү гарсан тохиолдолд төлбөрөөс чөлөөлнө.

3.3.Аж ахуйн нэгж, байгууллага энэ журмын 3.1, 3.2-т заасны дагуу төлбөрөөс хөнгөлүүлэх, эсхүл чөлөөлүүлэх тухай албан хүсэлтээ харьяа аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагад хандан цахим, эсхүл цаасан хэлбэрээр гаргах бөгөөд хүсэлтэд дараах

баримт бичгийг хавсаргана:

3.3.1.энэ журмын 3.1-д заасан дэмжлэг үзүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй хүний мэдээлэл, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний асаргааны тэтгэмж авдаг талаарх мэдээлэл;

3.3.2.хөгжлийн бэрхшээлтэй хүний болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг худалдан авах хүчин төгөлдөр гэрээ, худалдан авсан бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлбөрийг төлсөн санхүүгийн баримт;

3.3.3.хөгжлийн бэрхшээлтэй хүн болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүн хөдөлмөр эрхлэхэд шаардагдах ажлын багаж, тоног төхөөрөмж худалдан авахад нь дэмжлэг үзүүлсэн тухайг нотлох худалдах, худалдан авах гэрээ, төлбөр төлсөн санхүүгийн баримт зэрэг холбогдох баримт бичиг.

3.4.Энэ журмын 3.1-д заасан дэмжлэг үзүүлэх бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, ажлын багаж, тоног төхөөрөмжийн үнэ нь зах зээлийн дундаж үнээс илүүгүй байх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагын үзүүлсэн дэмжлэгийн дүн татварын хууль тогтоомжид заасан төлбөрийн баримтаар баталгаажсан байна.

3.5.Төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх шийдвэрийг энэ журмын 2.3-т заасан төлбөр төлөх хуваарь, мөн журмын 3.3-т заасан баримт бичиг, 3.4-т заасан төлбөрийн баримт, 3.8-д заасан мэдээллийг тус тус үндэслэн аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага тухай бүр гаргана.

3.6.Аж ахуйн нэгж, байгууллага энэ журмын 2.1-д заасны дагуу төлбөрийг урьдчилан төлсний дараа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажилд авсан, мөн энэ журмын 3.1-д заасан дэмжлэг үзүүлсэн тохиолдолд аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага холбогдох тооцоог хийж, урьдчилж төлсөн илүү төлбөрийг буцаан олгоно.

3.7.Аж ахуйн нэгж, байгууллага болон аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага санхүүгийн жилийн эцэст тухайн аж ахуйн нэгж, байгууллагын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлсөн төлбөр болон төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтийн дүнг эцэслэн нийлж, тооцоог дуусгавар болгоно.

3.8.Энэ журмын 2.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны тоо, үүнээс хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулбал зохих болон ажиллуулж байгаа орон тоо, төлбөрийн хэмжээ, хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэмжээ зэрэг холбогдох мэдээллийг хөдөлмөр, татвар, нийгмийн даатгал, бүртгэлийн асуудал хариуцсан байгууллагууд харилцан солилцож, мэдээллийн систем үүсгэж ажиллана. Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдээллийн системийг удирдлагаар ханган ажиллана

Дөрөв.Төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд

хяналт тавих, мэдээлэх

4.1.Хууль тогтоомжоор хориглосноос бусад тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагын төлбөрийг хөнгөлсөн, чөлөөлсөн тухай мэдээлэл олон нийтэд нээлттэй, ил тод байна.

4.2.Төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагын болон төлбөрөөс хөнгөлсөн, чөлөөлсөн дүнгийн талаарх мэдээлэл, аж ахуйн нэгж, байгууллагаас дэмжлэг авсан хөгжлийн бэрхшээлтэй хүний болон хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн гишүүнээ гэртээ асарч байгаа хүний тоо, гарсан үр дүнгийн талаарх мэдээлэл, тайланг аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор гаргаж хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх бөгөөд хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь мэдээлэл, тайланг нэгтгэж, жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тайлагнаж ажиллана.

4.3.Төлбөрийг төвлөрүүлэх, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд тавих хяналтыг хуулиар олгосон эрхийн хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллага, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.

4.4.Журмын хэрэгжилтэд хөдөлмөрийн харилцааны асуудлаар мэргэшсэн төрийн бус байгууллага хууль тогтоомжийн дагуу олон нийтийн хяналт тавьж болно.

4.5.Энэ журмыг зөрчсөн буруутай албан тушаалтан, хуулийн этгээд, хүнд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

Монгол Улсын Засгийн газрын тогтоол 

Дугаар 253 Линк: 4c684-t-lb-riyg-h-ng-l-h-ch-l-l-h-.pdf

 

 

 

Play Pause Stop 10 seconds

ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ТЭТГЭВРИЙГ ЦАХИМААР ТОГТООХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ

ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ТЭТГЭВРИЙГ ЦАХИМААР ТОГТООХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ

ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАР АЛДСАНЫ ТЭТГЭВРИЙГ ЦАХИМААР ТОГТООХ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЛЭЭ Нийгмийн да... 2025-10-15 161
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР   ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛ... 2025-10-14 20203
-Сангийн сайдын 2019 оны 295 дугаар тушаалаар батлагдсан журмын 2 дугаар хавсралт Маягт 3-02

-Сангийн сайдын 2019 оны 295 дугаар тушаалаар батлагдсан журмын 2 дугаар хавсралт Маягт 3-02

-Монголын татварын алба татварын хууль тогтоомж хэрэгжүүлэх зөвлөмж ... 2025-10-01 220
ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

ДОЛОО ХОНОГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА

09-р сарын 22: "Сонсголгүй иргэдийн манлайлал ба түншлэл" Нээлтийн үйл ажиллагаа-09:00ца... 2025-09-24 235
Дохионы хэлний хэрэглээ ба хувилбар

Дохионы хэлний хэрэглээ ба хувилбар

-Дэлхийн олон улс орны ярианы хэл нь бичгийн хэлгүй, зөвхөн ярианы хэл байдлаар оршдог. -Дохионы... 2025-09-23 231
Монгол дохионы хэлний хөгжлийн түүх

Монгол дохионы хэлний хөгжлийн түүх

-Монгол дохионы хэл нь монгол улсын сонсголгүй иргэдийн эх хэл юм. -Сонсголгүй хүмүүсийн харилца... 2025-09-23 236
Мэдээллийн цаг.

Мэдээллийн цаг.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бээжин хотод 2025 оны 09 дүгээр сарын 11-14-ны хооронд зохион байгу... 2025-09-22 218
АЖЛЫН ЗАР

АЖЛЫН ЗАР

-Хорооллын эцсийн CU-д ачаалал даах чадвартай залуусыг дэлгүүрийн ажилтнаар авна. Утас:90191071 ... 2025-09-19 238
АЖЛЫН БАЙРНЫ ТҮРЭЭСИЙН  ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЗАР

АЖЛЫН БАЙРНЫ ТҮРЭЭСИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЗАР

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгосон эргэн төлөгдөх санхүүгийн болон бусад дэмжлэг, жижиг зэ... 2025-09-18 252
БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Таны чадамж, хэрэгцээ, ажиллах сонирхолд тулгуурлан бодлогын шинэчлэл, ажлын байрны ээлтэй орчин б... 2025-08-26 436
ОЮУНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХ ЗҮЙН АСУУДЛААР УУЛЗАЛТ , ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ОЮУНЫ БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭРХ ЗҮЙН АСУУДЛААР УУЛЗАЛТ , ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  2025 оны 8 дугаар сарын 25-нд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын хурлын т... 2025-08-25 339
ЭРДЭМТЭН, СУДЛААЧ ТА БҮХНИЙГ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД БҮТЭЭЛЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

ЭРДЭМТЭН, СУДЛААЧ ТА БҮХНИЙГ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД БҮТЭЭЛЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

-Хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээл судлал салбар дундын... 2025-08-19 392
ЗАРЛАЛ

ЗАРЛАЛ

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгуулла... 2025-08-14 401
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙДАЛ /Нүүлгэн шилжүүлэх ба аюулгүйн бүс

БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙДАЛ /Нүүлгэн шилжүүлэх ба аюулгүйн бүс

1. Зам, гарц, шат БНбд35-01-22/-6.2.23. Хананд гаргасан хаалга, нээлттэй гарц, өрөө тасалгаанаас ... 2025-08-11 487
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР   ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛ... 2025-10-14 20203
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР  ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол... 2024-06-24 17476
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлэх хөтөлбөр

Барилга хот байгуулалтын сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 07 дугаар сарын 06-ны... 2023-09-27 10296
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэн олгож байна

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэн олгож байна

Цар тахлын үед эдийн засгийг сэргээх, эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах  ... 2020-05-28 8132
“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо

“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй х... 2019-12-03 7923
 “ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ СУДЛАЛ НЬ САЛБАР ДУНДЫН ШИНЖЛЭХ УХААН БОЛОХ НЬ-2019” Сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛ СУДЛАЛ НЬ САЛБАР ДУНДЫН ШИНЖЛЭХ УХААН БОЛОХ НЬ-2019” Сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хү... 2019-11-28 7345
“Хэнийг ч бүү үлдээ”

“Хэнийг ч бүү үлдээ”

Жил бүрийн 3-р сарын 21-нд Дэлхийн дауны хам шинжийн өдөр тохиодог. 2020 онд энэ өдрийг ‘&rs... 2020-03-21 7190
Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрт дадлагажуулах сургагч багшийг бэлтгэж байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрт дадлагажуулах сургагч багшийг бэлтгэж байна

2019 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд МУ-н Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ХБХХЕГ болон ... 2019-11-20 7127
Парламентийн мэтгэлцээн

Парламентийн мэтгэлцээн

НҮБ -аас жил бүрийн 12 дугаар сарын 03–ны өдрийг Хөгжлийн   бэрхшээлтэй хүний эрхи... 2019-11-28 7013
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХБХХЕГазарт ажиллалаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХБХХЕГазарт ажиллалаа

Өнөөдөр Монгол улсын ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх Хөгжлийн бэрхшээлтэй хүний хө... 2020-04-28 6994
“ХҮРТЭЭМЖТЭЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО”  өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

“ХҮРТЭЭМЖТЭЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсий... 2019-11-25 6565
МБУЧОС-ын оюутнуудын дунд “Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг Амжилттай зохион байгууллаа.

МБУЧОС-ын оюутнуудын дунд “Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг Амжилттай зохион байгууллаа.

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэ... 2019-12-02 6553
Агентлагийн нэрэмжит тугийг өртөөчлөн аялуулах аян амжилттай  үргэлжилж байна

Агентлагийн нэрэмжит тугийг өртөөчлөн аялуулах аян амжилттай үргэлжилж байна

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас санаачлан эхлүүлсэн “Эерэг хандлагы... 2020-01-10 6377
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг  нэмэгдүүлэхэд салбар дундын уялдаа чухал

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд салбар дундын уялдаа чухал

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамга... 2019-12-02 5760
Тулгуур эрхтний бэрхшээлтэй тэмдгийг хаанаас авах вэ?

Тулгуур эрхтний бэрхшээлтэй тэмдгийг хаанаас авах вэ?

"Тулгуур эрхтний бэрхшээлтэй" тэмдгийг хаанаас авах вэ? Олгох байгууллага: МОНГОЛ... 2022-10-07 5250
Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам

Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ 1.1. Энэ журмын зорилго нь төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэли... 2021-01-13 4433