Огноо: 2022.04.15
Төсөл сонгон шалгаруулалтын нэр: “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, хөдөлмөрийн тухай хуулийн 144-р зүйлийн хэрэгжилтийг сурталчлах цуврал нэвтрүүлэг бэлтгэж нэвтрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, телевизийн хамтарсан байгууллагуудыг сонгон шалгаруулах
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, Хөдөлмөрийн тухай хуулийн 144-р зүйлийн хэрэгжилтийг сурталчлах цуврал нэвтрүүлэг бэлтгэж нэвтрүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, телевизийн хамтарсан байгууллагуудыг сонгон шалгаруултад төслийн баримт бичгийг ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд 50,000 төгрөгийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
https://www.tender.gov.mn/mn/index/
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн энэхүү тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон Хосолмол үнэлгээний аргад үндэслэн үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.
Төслийн баримт бичгийг 2022 оны 05 сарын 16-ны өдрийн 10.00 цагаас өмнө ирүүлэх бөгөөд 2022 оны 05 сарын 16-ны өдрийн 11.00 цагт нээнэ. Нээлтэд оролцох хүсэлтэй төслийн баримт бичиг ирүүлсэн оролцогчдыг байлцуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 3 давхрын хурлын зааланд нээнэ.
Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
Холбоо барих утас: 77073008