
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн ажилтан, албан хаагчдын дунд зохион байгуулагддаг эрдэм шинжилгээний хурал нь 2019 оноос эхлэлтэй бөгөөд дөрөв дэх удаагийн энэхүү арга хэмжээ төвийн таван жилийн ойн хүрээнд 4 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулагдаж аймаг, нийслэлийн сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг, хөгжлийн бэрхшээлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус, эрдэм шинжилгээ судалгааны байгууллага, их дээд сургуулийн оюутан, багш сэргээн засахын эмч, тусгай мэргэжилтнүүд өөрийн судалгааны бүтээлээрээ оролцох оролцоог хангасан нь энэ жилийн онцлог боллоо.
Тухайлбал Анагаах Ухааны Хүрээлэн, Алтанмед эмнэлэг, Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг 186-р тусгай цэцэрлэг, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Нийслэлийн хүүхдийн сэргээн засах "Бяцхан тэмүүлэл" төв, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв зэрэг байгууллагаас илтгэгчид оролцон судалгаа, эрдэм шинжилгээ, аман болон ханын илтгэлийн бүтээлээрээ оролцлоо.
Эрдэм шинжилгээний хуралд аман болон ханын илтгэлийн төрлөөр нийт 30-н судалгааны бүтээл ирүүлж, аман илтгэлийн төрөлд 18 бүтээл, ханын илтгэлийн төрөлд 10 бүтээл тавигдсанаас
Аман илтгэл төрөлд
Илтгэгч: С.Сувдмаа АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГТЭЙ ХҮҮХДИЙН “НИЙГМИЙН ХАРИЛЦААНЫ ХЭВ ШИНЖ”-Г ҮНЭЛЭХ НЬ сэдэвт судалгааны бүтээлээр ТЭРГҮҮН БАЙР
Илтгэгч: Э.Баасанхүү ТАРХИНЫ СААТАЙ ХҮҮХДИЙН ХӨДӨЛГӨӨН ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГИЙН ҮНЭЛГЭЭНД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙСЭН БАЙДАЛ сэдэвт судалгааны бүтээлээр ДЭД БАЙР
Илтгэгч: Ц.Түмэнзаяа ТАРХИНЫ СААТАЙ ХҮҮХДИЙН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН БАЙДЛЫГ ҮНЭЛСЭН ҮР ДҮН сэдэвт судалгааны бүтээлээр ГУТГААР БАЙР
Ханын илтгэл төрөлд
Н.Цэсэнжав, Э.Баасанхүү, Б.Оюунсүрэн ГУЯНЫ АРЫН БУЛЧИНГ СУНГАХ ТӨХӨӨРӨМЖ ЗОХИОН БҮТЭЭЖ ЭМЧИЛГЭЭНД АШИГЛАСАН ҮР ДҮН бүтээлээр тус тус шилдгээр шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хуралд бүтээлээ ирүүлсэн нийт оролцогч, шилдгээр шалгарсан илтгэгчдэдээ талархал илэрхийлж, цаашдын судалгааны бүтээлд амжилтыг хүсье.
Бидний энэхүү арга хэмжээг дэмжин хамтран оролцсон бяцхан үйлчлүүлэгчийн гэр бүл, байгууллага, хамт олон, илтгэлийг шүүн явуулсан эрхэм мэргэн шүүгчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон зохион байгуулалтад арын албанд ажилласан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн нийт хамт олондоо талархал илэрхийлье.



