ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2022.06.30
Төсөл сонгон шалгаруулалтын нэр: Хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт нийцсэн тусгайлсан ажлын байрыг шинээр бий болгож туршиж нэвтрүүлэх
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлогт нийцсэн тусгайлсан ажлын байрыг шинээр бий болгож туршиж нэвтрүүлэх байгууллагуудыг сонгон шалгаруулах төслийн баримт бичгийг цахимаар ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ:
Багц 1: Харааны бэрхшээлтэй иргэдэд тусгайлсан ажлын байраар хангах;
Багц 2: Оюуны бэрхшээлтэй иргэдэд тусгайлсан ажлын байраар хангах;
Багц 3: Сонсголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах;
Төслийн баримт бичгийн иж бүрдлийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50.000 мянган төгрөгөөр худалдаж авна. Төслийн баримт бичгийг худалдаж авснаар төсөл сонгон шалгаруулалтад оролцох эрх үүснэ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн энэхүү тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон Хосолмол үнэлгээний аргад үндэслэн үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.
Төслийн баримт бичгийг 2022 оны 08 дугаар сарын 08-ний өдрийн 11.00 цагаас өмнө цахимаар ирүүлэх бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 12.00 цагт нээнэ. Нээлтэд оролцох хүсэлтэй төслийн баримт бичиг ирүүлсэн оролцогчдыг байлцуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 3 давхрын хурлын зааланд нээнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг дор дурдсан хаягаар авна уу.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Бодлогын хэрэгжилтийн газар
Холбоо барих утас: 77073008
https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1653355997474