
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар Хөдөлмөр эрхлэлтийн Үндэсний зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 11–ний өдрийн 1 дүгээр тогтоолын дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан ”Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 4.1 дахь заалт, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/116 тоот Ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудыг сонгон шалгаруулалтыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах тул оролцогчдыг урьж байна.
Хамрах хүрээ:
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах сонирхолтой аж ахуйн нэгж
- Хөдөлмөрийн тухай хуулийн 144-р зүйлийн 2-т Өмчийн төрөл, хэлбэрээс үл хамаарч 25 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нийт ажлын байрныхаа дөрвөн хувиас доошгүй орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулахгүй байгаа аж ахуйн нэгж
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр тасралтгүй гурваас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан туршлагатай төрийн бус байгууллага
Аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын ажлын байрны дадлагажуулагчид тавигдах шаардлага:
- Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалтанд хамрагдсан байх
- Ажлын байрны дадлагажуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй ажиллаж байсан туршлагатай, дохионы хэлний зохих мэдлэгтэй;
- Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой;
- Хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголттой, энэ талаар сургалтад хамрагдсан, хөгжлийн бэрхшээлийн хэлбэр, түүнд тохирсон хэрэгцээ шаардлагын талаар мэдлэг, туршлагатай;
- Биеэ зөв авч явдаг ажлын цаг баримталдаг, хувийн зохион байгуулалт сайтай, ажлын ачаалал даах чадвартай;
- Компьютерийн хэрэглээний Word, PowerPoint, Excel программыг ашиглан илтгэл тавих, тайлан бичих чадвартай
- Багаар ажиллах, бусдыг манлайлах чадвартай;
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд тухайн ажлын байранд шаардагдах ур чадвар, техникийг үлгэрлэх замаар сургах чадвартай байх,
- Өөрийн ажлын байранд зуучлахаар сонгосон хөгжлийн бэрхшээлтэй иргэний нөхцөл байдал, ур чадвар, хэрэгцээ шаардлагын талаарх мэдээллийг ажил олгогчдод ойлгуулах, түүнийгээ тайлбарлах чадвартай.
Аж ахуйн нэгжийн бүрдүүлэх баримт бичиг
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хандсан албан хүсэлт
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Ажлын байрны дадлагажуулагчаар ажиллах ажилд дадлагажуулагчийн анкет
- Байгууллагын үйл ажиллагааны тайлан, сул орон тооны захиалгын мэдээлэл
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авах ажлын байрны захиалгыг тодорхойлсон байх.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар ханган дадлагажуулах ерөнхий төсөл, төлөвлөгөө
- 2020-2021 оны баталгаажсан санхүүгийн тайлан
- Байгууллагын үндсэн үйл ажиллагааны сүүлийн хоёр жилийн тайлан
Төрийн бус байгууллагын бүрдүүлэх баримт бичиг
- Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт хандсан албан хүсэлт
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Ажлын байрны дадлагажуулагчаар ажиллах ажилд дадлагажуулагчийн анкет
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах, дадлагажуулах, ажил олгогчийн судалгаатай байх.
- Ажил олгогч байгууллагуудын ажлын байрны захиалгыг тодорхойлсон байх.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар ханган дадлагажуулах ерөнхий төсөл, төлөвлөгөө
- 2020-2021 оны баталгаажсан санхүүгийн тайлан
- Байгууллагын үндсэн үйл ажиллагааны сүүлийн хоёр жилийн тайлан
Ажлын байрны дадлагажуулагчтай аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагуудын баримт бичиг, материалыг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 10.00 цагаас өмнө хүлээн авна.
Хаяг: Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Эрхүүгийн гудамж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Бодлогын хэрэгжилтийн газар 3 давхарт 302 тоот
Утас: 77073008



